МУГТ Г.Угалзцэцэг: Дахиад дэлхийн аварга болмоор байна

2018/12/28
Share |
Хүмүүс:
МУГТ Г.Угалзцэцэг: Дахиад дэлхийн аварга болмоор байна

Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны тамирчин, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэгт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсын Гавьяат Тамирчин" цол хүртээлээ. Зурагчин мэргэжилтэй бүсгүй нэг л өдөр фитнесийн спортод эргэлт буцалтгүй дурлаж амьдралынхаа нэг хэсгийг болгосон бөгөөд шагнал авна гэж зүүдлээ ч үгүй явсан аж. Тэрээр "Би ерөөсөө авна гэж бодож байгаагүй л дээ, мэдээж хэрэг сайхан байна. Өчигдөр надад гэнэт хэлсэн. Үнэхээр шокнд орсон. Төрийн дээд одон медаль хүртсэндээ баяртай байна. Үргэлж намайг дэмжиж, хурцалж байдаг бүх Монголчууддаа, бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархъя. Цаашдаа улам хичээх болно оо. Дэлхийн аварга дахиад болмоор байна. Өчигдөр орой л шагнал авахаа мэдсэн. Утас маань зогсоо зайгүй дугараад л, хүмүүс баяр хүргээд байсан. Баярлалаа гэж хэлмээр байна. Залуучууддаа спортлог байгаарай, бодибилдинг, фитнес гэлтгүй спорт үнэхээр сайхан шүү гэж хэлье. Миний хувьд гавьяат авч байгаа гурав дахь тамирчин болж байна. Эмэгтэй гэдэг утгаараа бол анхных" хэмээн шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцлаа. 

 

Image may contain: 2 people, people smiling, people standing

 

Image may contain: 1 person, smiling, standing

 

Image may contain: 2 people, people smiling, people standing

 

Image may contain: 1 person, sitting

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Халуун баяр хүргэе.
IP:211.36.130.107  2018-12-28 13:24:29
d Zugeer l ooriigoo bodson hun biz de. Busdiin toloo ym hiisen hund shagnal ochdoggui ym uu uneheer utgaa aldtsan
IP:103.26.194.175  2018-12-28 23:37:22
зочин Баяр хүргэе, мундаг шүү.
IP:202.55.188.40  2018-12-29 20:20:02
Зочин Гуйж, туусээр байгаад нэг юм авч саллаа даа, тэгээд тэр хэлсэн ярисанын нь, ичнэ зовно гэсэг ойлголтгуй нехер байна даа
IP:103.229.123.11  2018-12-30 11:40:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.