Атлантын далайг хөндлөн туулахаар 71 настай эр аялалдаа гарлаа

2018/12/28
Share |
Хүмүүс:
Атлантын далайг хөндлөн туулахаар 71 настай эр аялалдаа гарлаа

Францын иргэн, хөлөг онгоц жолоодогч 71 настай Жеан-Жак Савин Атлантын далайг хөндлөн туулахаар торх хэлбэрт хөлөг онгоцоор аялалдаа гарлаа. Ихэнх хүмүүс шинэ жилийн баяраа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг байхад тэрээр торхон хөлгөөр Атлантын далайг хөндлөн туулах аялал хийхээр болжээ. Тэрээр гуравдугаар сар гэхэд аяллаа дуусган Карибын тэнгист хүрэхээр төлөвлөж байгаа аж.

“Би үүнийг боломжтой болгохын төлөө л хичээх болно. Магадгүй зарим нэгний хувьд амархан байж болох ч зүгээр ярьж суухаар өөрөө хийхийг хүссэн” гэж Жеан-Жак Савин ярьжээ.

Жеан-Жак Савин нь Францын нисэх хүчинд алба хааж байсан чөлөөндөө гарсан рейнжер юм. Тэрбээр өмнө нь дөрвөн ч удаа завиар хөндлөн туулж байсан туршлагатай нэгэн. Харин хүн бүхэн зориглон хийгээд байдаггүй торхон хэлбэртэй хөлгөөр аялах санаа түүнд өнгөрсөн хавар торжээ. Улмаар судалгаа хийж олон сар аялах боломжтой болгон тохижуулсан байна. Өөрийн цахим хуудас болон сошиал хуудсаар дамжуулан аяллынхаа талаар хуваалцаж буй юм. Францын далай судлалын хүрээлэн далайн цаг уурын нөхцөл байдал, цаг уурын нөхцөл зэргийг мэдээлэн туслалцаа үзүүлж байгаа ажээ.

 

 



Б.АЗАА

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.