Үндэсний хувцсаараа гангарсан ”Хийморь”-чууд

2019/01/06
Share |
Хүмүүс:
Үндэсний хувцсаараа гангарсан ”Хийморь”-чууд

Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн "Хийморь" УСК 2019.01.05-ны өдөр нээлтээ хийлээ. Тус киног УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг найруулан ийнхүү олны хүртээл болгоод буй бөгөөд киноны нээлтэд хүрэлцэн ирсэн зочид болон кино багийнхан үндэсний хувцсаараа гангарсан нь олон ч хүний сэтгэлийг хөдөлгөсөн явдал байв. 

Шинэ оны өмнөхөн “Mongolian tourism awards 2018”-д дээлтэй оролцож улмаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшинд нүд үзүүрлэгдсэн Б.Буяндэлгэр гуайн үйл явдал олонд нэгийг сануулж сошиал давлагаа үүсгэхэд хүргэсэн. Үүнээс хойш шинэ жилийн цэнгүүндээ үндэсний хувцсаараа гангарагсад нэмэгдэж тэр ч бүү хэл албан байгууллагаараа дээлтэй шинэ жилдэх уриалга гарган ажил хэрэг болгогсод ч бий болсон.

Харин кино багийнхны хувьд киноны нэр болон утга агуулгаа даган ийнхүү "дрэсс код"-оо тогтсон биз ээ. Үндэсний хувцсаар гангарсан үзэгчид омогших сэтгэлээ барьж дийлээгүйгээ дурдсан байх бөгөөд "Хийморь" кино багийнхан ийнхүү шинэ трэнд гаргажээ. 

 

Image may contain: 6 people, people smiling

 

Image may contain: 5 people, people standing

 

Image may contain: 9 people, people standing

 

Image may contain: 2 people, closeup

 

Image may contain: 7 people, people smiling, people standing

 

Image may contain: 3 people, people smiling, closeup

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.