Ж.Батзандан: Манжийн хааны мөлжлөгөөс илүүтэйгээр МАНАН дэглэм Монголчуудыг мөлжиж байна

2019/01/07
Share |
Хүмүүс:
Ж.Батзандан: Манжийн хааны мөлжлөгөөс илүүтэйгээр МАНАН дэглэм Монголчуудыг мөлжиж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар 2019.01.10-нд зохион байгуулах “МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ”-ын талаар мэдээлэл хийв. Гишүүд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан жагсаалд оролцсон бүх хүмүүст баярлалаа гэдгээ илэрхийлээд, ирэх пүрэв гарагт болох бүх нийтийн жагсаалд нэгдэхийг уриалав. УИХ-ын гишүүд 2019.01.10-ны жагсаалыг амжилтад хүргэж байж дуусгана гэсэн юм. Учир нь талбай дээр 100 гаруй гэр барьж, улс төрийн өлсгөлөн зарлах замаар тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ УИХ-ын гишүүд энэ үеэр мэдэгдлээ. 

Ж.Батзандан: 2018 онд эхэлсэн тэмцэл энэ онд амжилтад хүрнэ гэж итгэж байна. Нохой жилд эхлүүлсэн хувьсгал маань гахай жилд амжилтад хүрнэ. Ер нь монголчууд гахай жилд дандаа ялж ирсэн. МАНАН дэглэм Манжийн дэглэмтэй адилхан. Бүх талаар эрдэмтэн, судлаачид судалгаа гаргасан байна. Манжийн хаан монголчуудаас авч байснаас илүү татварыг МАНАН дэглэм авч байна. Манжийн хааны мөлжлөгөөс илүүтэйгээр МАНАН дэглэм монголчуудыг мөлжиж байна. Ганцхан М.Энхболдыг огцруулахаар асуудал шийдэгдэх юм уу гэж асууж байна. Монголын түүхэнд Манжийн дэглэмийг унахын тулд Ховд, Улиастайн амбаныг хөөж явуулсан юм. Ингэж Манжийн дэглэм нуран унасан. Ингэж байж МАНАН-гийн дэглэм унана. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар жагсагчид нэн тэргүүнд намын төв хороог огцруулсан. Дараа нь монгол төр бүхлээрээ өөрчлөгдсөн юм.

Тэгэхээр тогтолцоог хамгаалж байгаа дарга нарыг ч зайлуулах ёстой. Тэгж байж бузартсан системийг нураадаг. МАНАН дэглэм хэдий их доромжилно Монголын ард түмний тэмцэл төдий хэрээр эрчимжинэ. 2019.01.10-ны жагсаал шийдвэрлэх тэмцэл байх болно. Энэ жагсаал тарахгүй. Ялалтад хүртэл үргэлжлэх жагсаал хийнэ. Улс төрийн суулт болон өлсгөлөнгөөр үргэлжилнэ. Өнөөдөр олон зуун иргэн өлсгөлөнд оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд иргэдтэйгээ хамт өлсгөлөн зарлана. Энэ улс орны төлөө хайран амь гэж байхгүй. Амиа өгөх ёстой бол өгнө. Шударга ёсны төлөө золиослох ёстой бол золиосолно. Гэхдээ Монголын ард түмнийг золиослохгүй. Бидэнтэй хамт иргэний нийгмийн 100 гаруй байгууллагын төлөөлөл нэгдсэн. Тэднийг МАНАН-гийн бүлэглэл доромжлохыг зүгээр хараад сууж чадахгүй.


 

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ж Амандаа орсоноо бурдаг нэг хүнтэй болжээ
IP:117.111.22.235  2019-01-07 15:21:31
Sain bnuu Unen ch Dee, yagad suudlaasaa zuuraad bgaan,,,
IP:49.0.218.152  2019-01-07 21:26:38
Demjij bn Zob sh dee demjij bnaa. Ochinoo
IP:103.212.118.134  2019-01-07 21:47:43
Мэдрэлүүд Чи тийм шударга юм бол чамд мөнгө өгч хөдөлгөж бга жанхуу ухна 2 ынхоо хэргүүдийг ил гаргаж тавиач. Монголын бүх улс төрчид хулгайч авилгач шдэ чи ч адилхан шдэ. Ганцхан энхболдыг зайлуулах гээд бдг чинь ардаа маш том учир хэрэгтэыг чинь ард түмэн даанч мэдкү зөвхөн хужаа гэдгээр нь өөнтөглөж авч өгөхиймаа. Яс юман дээрээ цэвэр хужаа цусны хүн биш. Монголд хужаа цжсны орцгүй хүн тэгээд ч тун ховор. Чам шиг суганы үс нэг их нэр олж авч чадкү ээ хөсөг зангидсан шазуур зуусан жанхуу ухна та нар ер
IP:202.9.43.162  2019-01-08 09:55:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.