УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тачигнасан хүйтэнд тамхины иш ч хаяхгүйгээр бид шударга ёсны төлөө тэмцэж чадсан

2019/01/07
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тачигнасан хүйтэнд тамхины иш ч хаяхгүйгээр бид шударга ёсны төлөө тэмцэж чадсан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар 2019.01.10-нд зохион байгуулах “МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ”-ын талаар мэдээлэл хийв. Гишүүд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан жагсаалд оролцсон бүх хүмүүст баярлалаа гэдгээ илэрхийлээд, ирэх пүрэв гарагт болох бүх нийтийн жагсаалд нэгдэхийг уриалав. УИХ-ын гишүүд 2019.01.10-ны жагсаалыг амжилтад хүргэж байж дуусгана гэсэн юм. Учир нь талбай дээр 100 гаруй гэр барьж, улс төрийн өлсгөлөн зарлах замаар тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ УИХ-ын гишүүд энэ үеэр мэдэгдлээ. 

Бид сэтгэл хөдлөлөөр ингээд байгаа юм биш. Улс төрийн нөхцөл байдлыг цаашдаа хэвийн явуулахын тулд үүнээс илүү гарц алга. Өнөөдөр би уйтгартай үг хэлж байж магадгүй. 2018.12.27-ны жагсаалаас бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд баялгийн тэгш бус байдалд итгэл алдарсан ард түмний хилэн хуралдсан болохыг ойлгосон. Тиймээс ард түмний хувьсгалын тохироо бий болсон байна.

Судалгаагаар төрд итгэх итгэл 5 хувь болж буурсан бол шударга бус байгааг 97 хувь нь илэрхийлсэн байна. Өвөг дээдсээс өвлөсөн баялгаа хэдхэн гэр бүлд дахиж алдахыг ард түмэн хүсэхгүй байна. Үүнийг бид бодитойгоор харах ёстой. Энэ хүлээлтэд бид хариулт өгөхийн тулд УИХ нь хуулиа батлах ёстой. Харамсалтай нь, энэ бүхнийг нэг хүн булзайруулж байна. Энэ хүнд ард түмнээс нь илүү албан тушаал нь үнэ цэнэтэй. Энэ хүн бүлэглэлд барьцаалагдсан. Олон сонгуульд мөнгө авсан байгаа. Энэ хүн суудлаасаа буувал өөрийнхөө бүлэглэлд шийтгүүлнэ. Тиймээс бид мөлжлөгийн системээс салах ёстой. Бид олон улсын байгууллагад хандана. Дэлхий нийт анхаарал хандуулж байгааг хүртэл бид мөнгө өгөөд гаргасан мэтээр мушгисан. Албан тасалгааны цонхоороо амьдралыг мөнгө гэж хардаг хүмүүст бид цохилт өгөхгүй л бол болохгүй. Тачигнасан хүйтэнд тамхины иш ч хаяхгүйгээр бид шударга ёсны төлөө тэмцэж чадсан. Шинэ нийгмийг бид хамтдаа бүтээнэ. Стратегийн орд газруудаа төрийн мэдэлд авч, Норвеги шиг бусад салбараа дэмжих боломжтой юм. Бид уйдаж, шантарч, урваж болохгүй.

 

 

 

М.Бүүвэй 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ххх Шудрага ес гэж юугаа хэлээд бгаа юм болдоо, хөөрхий. Одоо хэдэн улс төрч бн, тэдэн шудрага есууд бий болжээ. Гэтэл жинхэнэ шудрага бгаа хүн энэ төр засагт даанч харагдахгүй юмаа
IP:66.181.189.180  2019-01-07 20:50:41
Хаян Дэмжиж байнаа. Өнөөдөр биш бол хэндээ найдаж, хэзээ энэ бүх шударга бус зүйлээс сална гэж элгээ тэвэрч суух вэ, Монголчуудаа?
IP:202.9.44.97  2019-01-07 23:38:41
Bi Batzandan niilsen tul hudlaa sanagdaj bn. Heden jiliin umnu bas l ingej jagsaj bgaad gishuun boltloo usuj devshsen hun shu de. Odo teged harj l baiya da.
IP:202.9.45.124  2019-01-08 00:46:28
Toroo Bi guai tenegt chi mongol xvn monvv. Batzandan olon jiliin omno of shudraga esnii toloo temtsseer irsen odoo ch temtsLee vrgeljlvvlseer jinxene tuushtai temtsegch gej ene xvn iig xelne batzandangaarbaxarxaj ch talarxanch.zov zvil xiij bgaa xvn odoo yag zov tsagt garch irj bgaa n bvr sain shudraga gishvvdee demjinee ochnoo
IP:109.255.62.92  2019-01-08 03:26:13
zochin 4 lee zailaa chadahgui baij hudlaa ard tumnii neriig bariad lalruud chin bugd adilhan yum baij
IP:64.119.19.244  2019-01-08 18:34:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.