Чуулган хуралдаж, дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх гэж байна

2019/01/10
Share |
Хүмүүс:
Чуулган хуралдаж, дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх гэж байна

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Г.Дамба-Очир, Л.Энхболд нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж зээл авсан гэх үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д хүргүүлээд байгаа билээ. 

 

Энэхүү асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

 

Тэгвэл одоо /2019.01.10/ дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдахаар боллоо. Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, асуудлыг эцэслэхээр төлөвлөжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.