Х.Нямбаатар: Зарим хүмүүс ”тэр хонгил чинь хаана байна” гэж байна

2019/01/11
Share |
Хүмүүс:
Х.Нямбаатар: Зарим хүмүүс ”тэр хонгил чинь хаана байна” гэж байна

"МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл" өчигдөр хоёр дахь жагсаалаа хийлээ. Тус жагсаалыг удирдан зохион байгуулж буй нэр бүхий таван гишүүдийн хийж буй энэхүү үйлдлийг буруушаан шүүмжлэх хүмүүс ч байна. Харин тэдгээр хүмүүст хандан Х.Нямбаатар гишүүн маш энгийн бөгөөд ойлгомжтой тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Өнгөрсөн хоёр сар хэртэй чуулган гацсан шалтгаан бол их хурлын даргыг солих л процесс байсан. Спикер гэдэг хүн зөвхөн хурлыг удирдан зохион байгуулж хурлын дэг сахиулдаг төвийг сахисан байх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Харамсалтай нь манай улсад бие даасан институц болчихсон байна. Их хуралтайгаа цуг параллель нэг төвшинд байна. Дээр нь хууль хяналтын байгууллагуудын томилгоог мэддэг, хууль хяналтын байгууллагуудаараа хэнийг шалгуулах, шалгуулахгүй вэ гэдгийг шийддэг, ийм зүйлийг ярьдаг болжээ. Жагсаал цуглаан хийж тэмцэж байгаагийн гол агуулга бол хүн болгон хууль шүүхийн өмнө адил тэгш байя. Хулгай том, жижиггүй бүгд шалгагдаж шийдэгддэг болъё оо. Урд, өмнөх бүх гэм зэмүүдийг, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй хэргүүдийг шалгаж шударга шүүх дээр аваачмаар байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд аль нэг улсад амралтаараа очиж даргаасаа чиглэл авдаггүй болмоор байна. Хууль хяналтын байгууллагууд бие даасан хараат бус ажилладаг болмоор байна гэдэг ийм л шаардлагыг ярьж байгаа юм. Сүүлдээ тэр маань нийгэм улс төрийн хэллэгт манай Ерөнхий сайд асан Алтанхуягийн хэлсэнчлэн шударга бусын хонгил гэдэг шиг болчихлоо. Зарим нь тэр хонгил чинь хаана байна? хэзээ бүтсэн юм? хэзээ нурсан юм? гэдэг асуултыг асууж байна. Сонгууль дөхөхөөр нь хэдэн улс төрчдийг нэр дэвшингүүт нь л аваачаад хорьчихдог, хадгалчихдаг, сонгууль дуусахаар гаргаж ирдэг, бизнесменүүд бөөн бөөнөөрөө хоригддог, тэгээд л хэрэг нь хэрэгсэхгүй болчихлоо гэдэг. Ийм зүйл байдаг биз дээ? Энийг л хэлээд байгаа юм ш д. Өнгөрсөн жилүүдэд үнэ тогтворжих хөтөлбөр гээд хэдэн тэрбум төгрөгийн алдаа гарсныг аудитаар тогтоочихсон ш д. Улсыг алдагдалд оруулсан хүн нь өнөөдөр яаж байна? Монетон абажуртай байшинд амьдраад гадаадад хаус аваад явж байна. Энэнд чинь ард түмэн дургүйцээд эгдүүцээд өөрсдийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар ирээд байна. 

 

Image result for х.нямбаатар жагсаал

 

Image result for таван гишүүн

 

 

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Medrelt Uuruu dungij oronguutaa jdu mungu hulgailaa bz dee ? Humuus udaj bj hulgaich bolj bhad chi ch oronguutaa hulgai hiisen , udmiin aranshin uu te buur surtsan megeshtsen ain !! Icheech
IP:64.119.23.27  2019-01-11 19:12:03
Zochin Sain oilgomjtoi hariult baina.
IP:184.151.36.136  2019-01-11 19:32:11
Jdu-chin Jdu-chin
IP:66.181.160.42  2019-01-11 19:42:06
zochin mash oilgomjtoi l helsen bna. jduchin gd bgaa gd malnuud sn sudalchaad hutsaasai
IP:150.129.143.211  2019-01-11 19:50:07
санаа зоволтгүй ЖДҮ-г шүүнээ, тэрний өмнөхийг хаяяж болохгүй шүү. Угаасаа хэрэг араасаа нэхэл хатуутай байдаг,,,
IP:49.0.219.187  2019-01-12 00:56:24
болж бна нэг ч гэсэн мундаг ойлгодог хүн байгаа нь яамай тэр мангар Баасанхүүгээ, арай ийм бишсэн дээ, хольж гутгаал эргүү амьтан,,,
IP:49.0.219.187  2019-01-12 00:59:25
Хө Ждү-гээс хулгай хийсэн гэсэн биз дээ энэ нөхөр дандаа улсаас хулгай хийсэн хүмүүс их шударга ёс ярих юм
IP:99.203.28.9  2019-01-12 14:53:14
Хх Хэн монетон абажуртай юм бол?
IP:66.181.189.180  2019-01-12 15:31:09
Хх Авгайдаа монетон бегж ч авч егж чадахгуй л явж бн
IP:66.181.189.180  2019-01-12 15:32:21
Зочин ЗӨВ ХЭЛЖЭЭ, ДЭМЖИЖ БАЙНА. ЮУТАЙ Ч БАЙГААД БУРУУ ЗҮЙЛ ХИЙСЭН БОЛ ЭРЛЭГ РҮҮ ГЭЭ Л ЯВНА ШҮҮ ДЭЭ,
IP:202.72.245.203  2019-01-12 17:31:12
S Хуухэлдэйний хонгил яриад байнуу хахаха
IP:202.9.42.113  2019-01-12 23:29:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.