Ч.Номин: Хичээвэл бид тив дэлхийд үнэлэгдэхүйц контент бүтээх боломж байгааг олж харлаа

2019/01/14
Share |
Хүмүүс:
Ч.Номин: Хичээвэл бид тив дэлхийд үнэлэгдэхүйц контент бүтээх боломж байгааг олж харлаа

"Mоngol HD" телевиз "Азийн телевизийн наадам"-д өрсөлдөж хоёр номенацид шилдгээр тодорлоо. "Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлэг", "Азийн шилдэг нутагшуулсан нэвтрүүлэг" номинацид тэргүүлж цомын эзэд болсон тэд нийтдээ гурван нэвтрүүлгээ дөрвөн төрөлд нэр дэвшүүлсэн ажээ. 4,5 тэрбум хүн амтай Ази тивийн 2000 гаруй уран бүтээлчдийн уран бүтээлээс шилдэг 250 бүтээл өрсөлдсөн тус наадмаас ийнхүү шилдэг номинацын эзэн болсон "Mongol HD" телевизийн захирал Ч.Номин шагнал гардан авах үеэрээ "Та бүхэн шиг авьяаслаг хүмүүсийн дунд байгаа минь нэр төрийн хэрэг. Нэг үдшийн дотор хоёр дахь шагналаа авсандаа маш их баяртай байна. Манай телевизийн Азийн телевизийн наадамд оролцсон анхны тохиолдол нь энэ болж байна. Уг шагналыг авсан маань нэр төрийн хэрэг. Энэ он бол Азиудын жил. Энэ эрчээрээ урам зоригтой урагшилцгаая" хэмээсэн бол үнэнч үзэгчиддээ хандан "Монголоос АЗИЙН ШИЛДЭГ ЭНТЕРТАЙНМЕНТ НЭВТРҮҮЛЭГ төрсөнд баяртай байна.‬ ‪Хичээвэл бид тив дэлхийд үнэлэгдэхүйц контент бүтээх боломж байгааг олж харлаа. Байнга хамт байдаг үзэгч та бүхэндээ маш их БАЯРЛАЛАА. Бид цаашдаа улам хичээж ажиллах болно оо" хэмээлээ. 

Ийнхүү Монголын телевизийн салбарын 60 жилийн түүхэнд тодоор бичигдэх амжилтыг бүтээсэн "Mongol HD" телевизийн захирал Ч.Номин хамгийн олон номинацад бүтээлүүдээ нэр дэвшүүлсэн продюсерээр мөн тодорсон байна. 

 

 

Image may contain: 4 people, people smiling, people standing

 

 

Image may contain: 2 people, people smiling

 

Image result for the voice of mongolia

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
MGL Neg ch gesen Mongol nevtruuleg gadaadad unelegdej baigaad bayar hurgeye
IP:66.181.182.143  2019-01-15 11:20:18
Зочин казакуудын тв
IP:64.119.23.138  2019-01-15 15:22:24
Zochin Энэ эмэгтэй ч мундаг шүү, бахархдаг. Ядаж аав нь гэхэд л зөв замаар хоолоо олсон болохоор хүндлүүштэй. Тэрнээс нөгөө Нямтайширын охин, номтойбаярын дүү хэн билээ тэр хүүүхэн ч хажууд нь бүр инээдтэй, хамт явалтгүй.
IP:73.246.178.99  2019-01-15 22:42:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.