Л.Оюун-Эрдэнэ: Минатай цаг ажиллаад эхэлчихсэн

2019/01/14
Share |
Хүмүүс:
Л.Оюун-Эрдэнэ: Минатай цаг ажиллаад эхэлчихсэн

"МАНАН" бүлэглэлийн хамгийн том төлөөлөгчдийн нэг УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хоёр дахь жагсаал өнгөрөгч Пүрэв гарагт болсон. Энэ үеэр жагсаал зохион байгуулагч таван гишүүн болон иргэдийн төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд уулзалт  хийсэн бөгөөд тун ч ширүүхэн үйл явдал болж өнгөрсөн. Харин төрийн ордонд ийн ёс зүйгүй үйлдэл гаргасандаа чуулганы үеэр уучлалт гуйсан Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг тохироо хийсэн байж болзошгүй хэмээх хардлага төрж эхэлсэн бөгөөд тэрээр үүнд өнөөдөр тайлбар хийлээ.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ордон доторх бидний тэмцэл хэрвээ мухардвал олон нийтийн дэмжлэгийг бид авах болно гэж бид зургаан сарын өмнө хэлж байсан. Яагаад гэвэл бусад улс оронд ийм жишиг байдаг юм. Хэрвээ бидний зөв бол олон нийт дэмжин цуглах болно. Харин бидний буруу бол цуглахгүй гэж хэлж байсан. Бид арга буюу ард түмэндээ хандсан. 1-р сарын 10-нд болсон цуглааныг хараад бид ялчихжээ гэж бодсон. Олон нийтийн хоёр дахь жагсаал байгаагүй бол өнөөдрийн төвшинд бид хүрэхгүй гэдгийг та бүхэн маш сайн ойлгосон байх.


Хууль хэзээ ч явахгүй байсан, бид тав өргөн бариад. Тийм учраас Монголын ард түмэн тэмцэж чаддаг гэдгээ харуулж чадсан. Энэ бол хамгийн том ялалт. Цаашдаа ямар ч албан тушаалтан албан тушаалтайгаа зууралдах ямар ч боломжгүй болсон. Улс төрийн шинэ соёл тогтсон. Тийм учраас одоо ордон доторх асуудал явна, явах болно. Та бүхэн харж байгаарай. Эхний жагсаал дээр хүн бүхэн итгээгүй. Хоёр дахь дээр бүгд ойлгосон. Энхболд дарга ч гэсэн. Олон хүмүүс гурав дахь жагсаалаас айсан. Яг үнэндээ бид ч айсан. Учир нь гурав дахь жагсаал урсгалаараа ордон руу яваад орчих тийм жагсаал. Тийм учраас гурав дахь жагсаал болохоос өмнө бүх асуудал шийдэгдэнэ.Та бүхэн итгэлтэй байгаарай. Одоо Энхболд дарга огцорно. Одоо бол минатай цаг ажиллаад эхэлчихсэн, тэгэхээр дээд тал нь 14 хоногийн л хугацаа үлдсэн үү үгүй юу, ийм л асуудал болсон. Энэнээс цааш явбал энэ үнэхээр тэнэглэл болж хувирна. 


Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Энхболд дарга өөрөө орж ирж ирц өгсөн. Тэр үйлдлийг нь хараад би өрөөн дотор  нь болсон тэр үйлдэлдээ би уучлалт гуйсан юм. Үүнийг янз бүрээр мушгиж тайлбарлаж байх шиг байна. Хэзээ ч МАНАНтай би эвлэрэхгүй! Энэ үзэл санаанаасаа хэзээ ч би буцахгүй. Энэ хүртэл явчхаад буцна гэж юу байх вэ! Энэ удаад М.Энхболд огцрохгүй бол амьдардаг газар нь очиж жагсаал цуглаанаа үргэлжлүүлэх болно. 

 

 

Image result for л.оюун-эрдэнэ

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin M.Enkhboldoo ogtsoroochee. Uuniig ard tumen bid bugd husch bna. Uneheer zalhaj bna shuu. Uls toriin soyol gej bna uu chamd. Ogtsorchvol harin chner hund tani uchirtai bh busuu!
IP:73.246.178.99  2019-01-15 00:35:45
зочин энэ залуу их муу юманд гаршсан байна даа. үнэхээр шдрага, манатай эвлэрэхгүй юм бол энхболдын дараа ждү гэх мэт төрөөс мөнгө хулгайсан нэг талын хүмүүстэйгээ тэмцэх болов уу.
IP:202.131.245.69  2019-01-15 10:51:55
zochin shal hudlaa banid
IP:103.229.122.26  2019-01-15 11:00:39
Irgen Za medehguidee. Ard tumnii ner bariad dairtsgaagaad baihiin.bugd adilhsn uuriinhuu erh ashigiin tuluu l bh shg bna
IP:202.9.43.105  2019-01-15 12:14:04
bravo bravo bravo
IP:192.82.65.58  2019-01-15 14:21:27
Zochin Сайн байна, энэ залууг бүрэн дэмжиж байна. Хүмүүсийг урвуулах, , уйдамтгай занг нь ашиглах ажлууд хийгдээд байгаа юм бишүү, энэ залууг муулахыг бодоход. Өнөөдөр энэ 4 залуу шиг зоригтой дуугарч байгаа хүн алга.
IP:73.246.178.99  2019-01-15 22:45:28
aan medehgui ard tumen l geh ymbugdl adilhan ulsaas idej uutsgaasan nowsnuud baij ta nart hendchin ch itgehgui
IP:182.160.2.15  2019-01-15 23:36:15
зочин МУУ ЭР ДАЙНД ХӨӨРНӨ гэж. иймэрхүү хүмүүс энхболдоосоо долоон дор ш дээ. төрд намын томилгоо хийвэл зөвхөн ЗГ-ын сайд нарын албан тушаалд л хийж байх нь зүйтэй. бусад төрийн албан тушаал бүгд төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар томилгоо хийж байвал бид ингэж өдөр бүр балай хүмүүсийн жүжиг бага үзнэ.
IP:202.131.245.69  2019-01-16 09:06:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.