М.Энхболдын суудалд Д.Оюунхорол сууна гэв үү?

2019/01/15
Share |
Хүмүүс:
М.Энхболдын суудалд Д.Оюунхорол сууна гэв үү?

 Шударга ёсны төлөөх тэмцэлд өөрийн эрхгүй өвдөг сөхөрч буй МАНАН бүлэглэл дотроо үймээнтэй, аргагүй байдалд орсон учраас төрөл бүрийн хувилбар бодож байгааг эх сурвалж дуулгалаа.

 

Юуны өмнө тэд “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр УИХ-ын дарга М.Энхболд өөрийнхөө оронд өөрийн хүнийг тавих бойкот эхлүүлснийг Ж.Батзандан мэдээлсэн.

 

Тодотговол, МАНАН дэглэмийг устгах тэмцлийн хөлд юу юу ч үгүй үлдэх гэж байгаа учраас төрийн гурван өндөр албан тушаалын нэгийг заавал авч үлдэх “сонгодог” хувилбар бодож олсон нь тодорхой болоод байна. Бүр тодруулбал М.Энхболд өөрийнхөө оронд Д.Хаянхярваа, Д.Оюунхорол хоёрын нэгийг суулгах санал тулгасан бололтой. Ёстой л “Нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг хувилбар. Хөхөө өвлийн хүйтэнд тэмцлийн гал өрдөж байгаа ард түмэн энэ хувилбарыг яаж зөвшөөрөх билээ. Энэ хувилбарыг зөвшөөрөх нь бүү хэл сонсох төдийд тэмцлийн хүрээ улам нэмэгдэн ширүүсэх нь ойлгомжтой. Шударга ёсыг тогтоохоор парламентаас “боссон” гишүүдийн хувьд ч ямар байх нь ойлгомжтой.

 

Өнгөрөгч долоо хоногт “МАНАН дэглэмийн эсрэг жагсаал” /2019.01.10/ эхэлж, үүнтэй зэрэгцэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаравчлан хуралдсан төдийгүй Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдүгээр сарын 10-ны өдөр багтаан хэлэлцэх чиглэл өгсөн. Энэ дагуу чуулган /2019.01.11/ хуралдаж ирэх пүрэв гаригт Дэгийн тухай хуулийг хэлэлцэн батлахаар болсон. Нэгэнт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэл, УИХ-ын чуулганы хуралдаанаас гарах шийдвэр ойлгомжтой учраас М.Энхболд огцрох нөхцөл нэгэнт бүрдсэн.

 

Тиймээс шударга ёсны тэмцлийн гал дунд гар хоосон үлдэж байгаа “27-гийн бүлэг”-ийн ирээдүй улам л бүрхэг болж байна гэсэн үг. Хамгийн гол нь тэмцлийн гал ингээд унтарчихгүй, дараа дараагийн хувилбараар үргэлжилнэ гэдгийг ч МАНАН мэдэж байгаа. Тэгэхээр М.Энхболдын бүлэглэл тэмцлийн галыг өрдөхгүй байх нь Монголын нийгэмд хамгийн амин чухал зүйл болоод байна. Гэвч МАНАН дэглэм УИХ-ын даргын суудлыг авч үлдээд хулгай луйвраа хаацайлж үлдэхийг хүсч байгаа нь илт. Нөгөө талаас тэдний айдас их хэмжээгээр хуралдан томорсныг нотолж байна.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан хүртэл гүрийсэн М.Энхболдын хувьд яах аргагүй хууль ёсоор суудлаа өгөх хууль эрх зүйн орчин өнөө маргаашгүй бүрдэнэ. Дахин дурдахад, Хууль тогтоох дээд байгууллагыг толгойлох орныхоо хүнээр дээрх эрхмүүдийг зүтгүүлж, тохиролцохоор бойкот хийж байгаа нь энэ хүний ямар аймшигтай нэгэн байсныг харуулж байгаа хэрэг. Түүхийн хуудсанд хамгийн муу хаан гэдэг номинацид М.Энхболд бичигдэн үлдэж байна. Хэзээ ч бүтэшгүй санаагаа тулгаж, тэр ч бүү хэл С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил нар ч байж болно гүү дээ хэмээн МАНАН бүлэглэлийнхэн дайрч байна. Үүн дээр АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар ч хүч өгч байгаа тухай эх сурвалж хэлж байгаа юм. 

 

Image result for оюунхорол энхболд

 

 


 

 

С.Ууганбаяр 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Sonin Sonin yumbitgii bichijBai l das MANAN-g hamgaalagch naraasIkh hurliindargaochwol Ardtumenyostoigalzuurah bish uu
IP:86.56.59.50  2019-01-15 14:56:32
Зочин дахиад жагсаж байгаад огцруулчихна
IP:64.119.23.138  2019-01-15 15:19:50
zoch shigdeed salj ogdoggui har huwalz
IP:182.160.33.237  2019-01-15 15:25:52
Kkk Untaj baihad Amar suudal bn daa kkkkkhar huvalz min zailaad ogoochee,,,
IP:49.0.218.69  2019-01-15 15:56:00
Zochin Эрэгтэй хулгайчуудаас эмэгтэй хүн хамаагүй дээр шүү туршлагатай парламент ч дээрээс нь нарийн мэдрэмж бүхий эмэгтэй хүн яагаад болохгүй гэж?
IP:66.181.161.46  2019-01-15 15:59:58
zochin oyunhorol medremjtei xunuu kkk.unen bol taarsan taar shuudainuudl bn giyde
IP:58.232.79.114  2019-01-15 16:19:42
z haha. zgr bolildoo iim zalhuutai ajil deer iim untaahiag
IP:66.181.185.151  2019-01-15 17:26:13
Зочин За одоо болио
IP:202.72.245.194  2019-01-15 18:59:02
kkk boliooo. ene mongol turd uudteihun hun alguu? bitgii iim hun udsun medeelel tavij bai.
IP:103.229.121.20  2019-01-15 19:04:45
zochin Enhbold l yabj baibal daraa ni hen boloh ni hamaagui kkkk
IP:82.218.178.170  2019-01-15 19:33:55
zochin Enhbold l yabj baibal daraa ni hen boloh ni hamaagui kkkk
IP:82.218.178.170  2019-01-15 19:34:08
зочин Энэ авгай болчихвол Их хурал бүрэн унтчихнаа.
IP:202.21.106.134  2019-01-15 19:37:19
Zochin Ene odoo yu geech emgenel bolj bnoo yun hural udurdah huraldaa oligtoihoon suuchij chadahgui eruul sogtuu ni medegehgui untaj bdg ene avgaigaas uur hun oldohgui bn gej uu ahiad jagsah ajil garch bgam bn da
IP:202.9.42.157  2019-01-15 19:38:13
j ardiig ingej doromjloj boldog yum bh daa
IP:103.26.195.30  2019-01-15 19:39:55
Emegtei darga Emegtei dargatai baij yagaad bolokhgui gej bolokh l yum, demjij bna
IP:202.126.89.58  2019-01-15 21:17:31
Zavaaraadaaraii Tenegteedaaraaaai
IP:219.241.69.6  2019-01-15 21:39:49
Untaal Ih hural dayaaraa untaj , amrah huul bolovsruulaad, bas hajuugaar n untaj amraad neg moson untaa Mongol bolyoo yrchig,,,,kkk untaaaaaal gej kkk
IP:49.0.218.51  2019-01-15 21:43:56
Zochin Ene avgai bid 2 tend yu hiihev dee, oilgomjtoi Mi, Elbegee 2-iin tald l ajillana. Ugaasaa ulsiin daisan ene 4 -iig (Mi, Eba, Oyunhorol, hayanhyarva) tsaazaar avah heregtei. Mongol ulsiinhaa toloo esen setgel ene avgaid chuu ch bhgui. Iim buzar umnuudiig suuriar ni tseverleh heregtei. Neg saikhan chin shudarga, zov setgeltei, hamtraad Mongol ulsaa bosgoy gesen hun garaad ireesei.
IP:73.246.178.99  2019-01-15 22:14:00
Zochin Oyunhorol, Mi, Eba, Hayanhyarvaa .. nar bol Mongol ulsiin daisan, urvagchid shuu. Tuuhend ingej l uldene. Ur huuhed ni ichij amidrah bhdaa.
IP:73.246.178.99  2019-01-15 22:15:35
Нойрмог Хөдөө гэр гарч гэр бариад унт эгчээ хүн саад болохгүй амар шд
IP:175.194.214.15  2019-01-15 23:58:44
Zochin Turiin alba hoorondoo naimaaltsaad bur amar yum boloh nee,iljigee unaad irsen zug ruugee zailtsgaa,
IP:86.16.255.77  2019-01-16 07:05:40
TJ.SUREN HEZEE CH TIIM ZUIL BAIJ BOLOHGUI.
IP:202.9.45.163  2019-01-16 14:16:19
Зочин Оюунхорлыг уул тойрч баяжсан хүн гэдэг ямар учиртай юм болоо.Хамгийн сүүлд ядмагхан ойруугаа сүх хөрөө барин дайрсаны дүнд маш их модыг устасан.Үүнийгэ
IP:182.160.38.28  2019-01-16 17:33:20
zocin muu urd gazriin luuhaan haan umuu,heniig naimaalj orondoo uldeeh geed baigaan ,haani syydal uu,bygdiigni buulgabal taarna,yasan ih doromjilj baina,buudsan cn bagadah hytad bainadaa
IP:83.9.163.13  2019-01-17 00:10:43
Ха ха ХАРИН ХУЯНШИРВАА ЮУНЫХОРЛОЛ ХОЁР ЧИНЬ ХООРОНДОО БИ БОЛНОГЭЭД ХЭМХ МУУДАЛЦСАН ГЭСЭН Ш ДЭЭ
IP:149.167.33.143  2019-01-17 17:31:34
Боб Көгшин арслан шиг энэ авгай чадахуу. Арай арай лбна шүү
IP:202.9.42.67  2019-01-19 15:20:39
Ард түмэн энэ балай авгай юун их хурлын дарга вэ ичиж ихээч нөхрөө элчин сайд болгоно ерөнхийлөгч намайг дэмжинэ аравууд намайг дэмжиж мөнгө өгнө гэж балиараад бсн хөгшин төгцөг шуналын тулам болимоор юм арай үгүй байлгүй
IP:182.160.32.176  2019-01-22 20:37:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.