Гадаа хөлдөөсөн бууз хүний эрүүл мэндэд хортой юу?

2019/01/16
Share |
Хүмүүс:
Гадаа хөлдөөсөн бууз хүний эрүүл мэндэд хортой юу?

Сар шинийн баяр хэдийнээ хаяанд ирж хэн хүнгүй баярын бэлтгэлээ базааж эхэлсэн энэ цагт нэг зүйл иргэдийн эргэлзэг төрүүлж эхлээд буй ажээ. Баярын гол зоогийн нэг болсон буузаа гадаа хөлдөөж хүнсэндээ хэрэглэх нь утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цагт эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж цаашлаад хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй талаар холбогдох албаны хүмүүс дурдсан байна. Задгай агаарт хөлдөөсөн буузанд хорт утаанд агуулагдаж буй химийн нэгдлүүд шингэж хорт хавдар, ходоодны шарх зэрэг өвчлөл үүсгэж  цаашлаад генийн бүтцэд өөрчлөлт орох өндөр магадлалтай ажээ. 

Тиймээс хөлдөөж буй буузаа аль болох задгай агаарт хөлдөөхөөс татгалзаж агаараас тусгаарлан хүнсний зориулалттай өнгө болон үнэргүй, тунгалаг уут хэрэглэхийг зөвлөж байна. Мөн бууз жигнэхдээ жигнүүр дээрээ уут тавихгүй байхыг анхааруулсан байх бөгөөд ууц болон чанасан махаа тасалгааны температурт хонуулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тасалгааны температурт хонуулсан маханд олон төрлийн бактери үржих эрсдэлтэй тул өөрийнхөө болон ирсэн зочдынхоо эрүүл мэндэд анхаарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна. 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
сэтгэгдэл Энэ агаараа цэвэрлэж чадахгүй бол цагаан сар хийх ямар хэрэг байнаа. Ард түмэн цагаан сар хийхгүй байж энэ тэнэг УИХ ч гэнэ үү юмыг тараах хэрэгтэй.
IP:77.111.247.86  2019-01-16 15:08:51
Зочин Энэ чинь зөвхөн УБ хотод л хамаарна шүү дээ.
IP:43.250.126.130  2019-01-17 19:25:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.