Ардчилсан нам сонгуулийн сурталчилгаанд нэг хоногт 80-90 сая төгрөг зарцуулж байна

2008/06/21
Share |
Хүмүүс:
Ардчилсан нам сонгуулийн сурталчилгаанд нэг хоногт 80-90 сая төгрөг зарцуулж байна

"Шударга сонгууль" ТББ улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгаанд зарцуулж байгаа мөнгөний хэмжээнд мониторинг судалгаа хийжээ. Судалгаагаар МАХН сонгуулийн сурталчилгаанд нэг хоногт 30-50 сая төгрөг, Ардчилсан нам 80-90 сая төгрөг зарцуулж байгаа нь тогтоогдсон байна. Мөн сонгуулийн хуулийг зөрчиж сурталчилгаа хийж байгаа тохиолдол түгээмэл ажиглагдаж байгаа бөгөөд тухайлбал УИХ-ын 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Очирбат эрх мэдлээ хэтрүүлж, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны хуучин байрыг хувьдаа завшиж, улмаар сонгуулийн зардалдаа зарцуулсан байх магадлалтай гэсэн иргэдийн гомдлын дагуу асуудлыг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа аж.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.