У.Хүрэлсүх: Одоо нялцганаж байдаг цаг биш

2019/01/16
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх: Одоо нялцганаж байдаг цаг биш

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Төрийн ордонд болж, 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн удирдлагууд оролцлоо. Өргөтгөсөн хуралдаанаар төрийн албаны шалгалт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Төрийн албаны хариуцлагын тухай хууль болон сахилга хариуцлагаа дээшлүүлэх, "Иргэн төвтэй төр байх" зэрэг асуудлыг хэлэлцэв. 

 

Өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудад хандан үг хэллээ. 

Тэрбээр, "Миний тэргүүлдэг Засгийн газар нийгэмд шударга ёс тогтоох, унаж байгаа эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт тавин ажиллаж байгаа. Бидний зорилт хэрэгжиж байна. Нэгдүгээр асуудал хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол хоёрдугаар асуудал бага боловч ахицтай байна. Тиймээс МАНАН дэглэмийг нураахын төлөө ард түмэн тэмцэж байгаа. Бидэнд засч сайжруулах олон ажил байна. Төрөөс цэвэрлэх ёстой албан тушаалтнууд байна. Энэ бүхнийг ажил хэрэг болгохын төлөө Ерөнхий сайд ажиллаж байгаа. Харин та бүхэн надтай хамтарч аймаг орон нутагтаа ажиллах ёстой.

 

Ард түмэн ядуу зүдүү байгаа ч шударга нийгмийг биднээс шаардаж байна. Энэ улсын эдийн засгийн үндэс нь шударга ёс. Тиймээс цаашид төрд шургалсан хулгайч дээрэмчдийг цэвэрлэх нь том ажил. Үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол өргөдлөө өгөөд хашиж байгаа албаа буцааж өг. Миний тавьж байгаа асуудалтай санал нийлэхгүй хүн байгаа бол одоо албан тушаалаа өгч болно. Үгүй бол санал нэг байна гэж ойлголоо.Төрийн албан шударга болгохын төлөө өнөөдрөөс эхлэн хамтарч ажиллахаар тохиролцлоо. Тиймээс би цаашид тавих шаардлагаа тавина. Үүнийг хэрэгжүүлж чадахгүй хүнээс төрийн албыг авна” хэмээн хатуухан хэллээ.

 

Ерөнхий сайд үргэлжлүүлэн “Одоо нялцганаж байдаг цаг биш. Өнөөдрийн байдлаар эдийн засаг өсч байна. 3.5 тэрбум ам.долларын нөөцтэй болсон байна. 33.8 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Зэсээс 1.8 тэрбум ам.долларын орлого оллоо. Өмнөх жилүүдээс бүх зүйл давж байна. Сүүлийн найман жилд анх удаа төсвийн алдагдалгүй боллоо. Нэг ёсондоо Монгол Улсын төсөв эрүүлжиж байна. Үүнээс том амжилт байхгүй. Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн. Инфляц харьцангуй тогтвортой байна. Сүүлийн хоёр жилд 6.2 их наяд төгрөгийн өрийг төлж барагдууллаа. Өрийн зөв менежмент хийсэн. 2019, 2020 онд гадаад өрийн дарамт байхгүй. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 21 их наяд төгрөг болон буурлаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн газар бонд гаргасангүй. Өндөр хүүтэй зээл авсангүй. Эдийн засагт ахиц гарч байгаа ч ард түмэндээ энэ үр шимийг хүргэх хэрэгтэй байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжээр хүргэж айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Энэ ажлуудыг хамтдаа хийцгээе.

 

Аймгуудын Засаг дарга нарт дахин нэг зүйлийг хэлье. Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтарч ажиллая. Хариуцлагатай байя. Ард түмэн биднээс үүнийг л шаардаж байгаа. Хуулиас дээгүүр ямар ч албан тушаалтан гарах ёсгүй. Тэгвэл танай аймгийн амьдрал ахуй сайжирна. Ард түмэн чинь талархах болно. Ард түмэн шударга бусын хонгилыг нурааж өг гэж хүсч байна. 30 хэмийн хүйтэнд 30 мянган хүн жагсаж байгаа явдалд хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг. Төр ард түмэнд үйлчлэх гэж байгуулагддаг. Бид төрөө цэвэрлэхгүй бол ард түмэн тэсэх боломжгүй болсноо илэрхийлж байна. Үүнийг хамгийн соргогоор мэдрэх ёстой хүмүүс бол орон нутгийн удирдлагууд.

 

Монголд МАНАН бүлэглэл тогтсон. Үүнийг эвдэлж тараах ёстой. Нам дамжсан улс төрийнхөн Монголын ард түмний эдлэх ёстой байгалийн баялгийг хулгайлсан. Дээр нь бизнес, хуулийнхан нэгдсэн бүлэглэлтэй тэмцэх хэрэгтэй болж байна. Үүнийг нурааж байж энэ нийгэмд шударга ёс тогтоно.

 

Монгол төр иргэддээ үйлчилдэг байна. Та бид ард түмний татварын мөнгөөр амьдарч байгаа. Төрд мөнгө гэж байхгүй. Байгаа мөнгө нь ард түмний мөнгө. Тиймээс бид ард түмэндээ үйлчлэх ёстой. Төрийн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг л мэдэрч ажиллахыг хүсье” гэсэн юм.

 

 

 

 

 

М.Бүүвэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Butehgui MGL Huseltiig huleen avlaa
IP:43.250.126.162  2019-01-16 12:22:10
Uragshaa Ok, amjilt,,,,
IP:49.0.218.141  2019-01-16 12:27:19
Иргэн Хулгайч нартаа хүний өөрийн гэлтгүй хариуцлага тооцоорой. Удаан попорвол арга чинь хуучраад женко шиг нэр хүнд чинь унана шүү. Шударга ёс бол Монголын ард түмэнд өнөөдөрийн ууж, идхээс үнэтэй бга нь Хүрэлсүхийг дэмжиж бгаагаас л харагдана. Түүнээс одоогийн ЗГазарт дорвитой хийж хэрэгжүүлсэн зүйл алга
IP:103.57.93.220  2019-01-16 12:43:32
Зочин Удаанбайна аа аа Удаан байна Дарга сайдхүн хамт олны итгэлсэтгэдүүрэн дээражлаа явуулнаАрдтүмнийитгэлийгхөсөрдүүлжболохгүй шүүЦаг хугацаа өнгөрөөд байна
IP:5.28.104.82  2019-01-16 14:10:51
f lol sh**dag gar
IP:202.21.122.58  2019-01-16 15:50:39
555 Зээл аваад л байгаа .Хятадын Энэтхэгийн гээд аваад байх юм .Энд аваагүй гэх юм . Сайншандын нефтийн үйлдвэр,Хотын зам зээлээр л явж байна. Бодитой ярь ????. Зээл авахгүй яаж хөгжих гагцхүү зээлийг үр дүнтэй нэмүү өртөг шингээжзарцуулах чухал байна. Төрд нь хулгайч дээрэмчинтэй улстай бол гадаад харилцаа,хөрөнг
IP:202.126.89.92  2019-01-16 18:12:13
555 хөрөнгө оруулалт орж ирэх үү? Төрийн өмнөөс хэт улаан хувьсгалч царайлалгүй шударга бай?????
IP:202.126.89.92  2019-01-16 18:14:04
Huz Saihan huzah yumaa elbegdorjiin araas yavaad bna uu
IP:64.119.23.33  2019-01-16 19:34:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.