Сүмо бөхийн шүүлт шударга болдгийн учир юу вэ?

2019/01/18
Share |
Хүмүүс:
Сүмо бөхийн шүүлт шударга болдгийн учир юу вэ?

Японы үндэсний бөх болох Сүмо бөхийг дэлхий нийтээрээ андахгүй сайн мэднэ. Тус үндэстний соёл, дэг жаяг нэвт шингэсэн энэхүү спортын сүүлд гарч ирдэг дэвжээний шүүгчид алдаа гаргаж бусармаг шүүлт хийхгүй гэдгээ батлан өөрийн бүсэндээ "Харикири" үйлдэгч илдийг хавчуулан дэвжээнд гарч ирдэг байна.

"Харикири" гэдэг нь Хара-гэдэс, кири-хүүлэх гэсэн 2 үгний нийлэмж бөгөөд самурай хүний хамгийн дээд үхэл нь гэдсээ хүүлж үхэх байдаг ажээ. Харин дэвжээн дээр "Харикири" хийх илдтэй шүүгч гарч ирж байгаа нь ямар нэгэн буруу шүүлт хийхгүй гэдгээ дээд зэргээр ухамсарласан нэгний үйлдэл бөгөөд сүмо бөх ямар нэгэн маргаангүй, шударга болдог нь үүнтэй холбоотой байдаг байна. 

1666 оноос өмнө энэхүү үйлдлийг хийн өөрийгөө шийтгэх хүмүүс олон байсан бөгөөд хуулиар хориглосон ч цөөрөөгүй гэдэг. Дээр үед бэлтгэлийн үеэр өөд болсон нэгний үхлийг хэрэг хэмээн үздэггүй байсан гэх бөгөөд сүмочдийн дунд энэхүү яриа домог болон үлдсэн нь өөрөө тус спорт өнөөг хүртэл  шударга болсоор ирсний нэгэн илрэл биз ээ.

 

 

Related image

 

Image result for sumo judge harakiri 

 

Image result for sumo judge harakiri

 

Related image

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Мисс Япон үндэстний 90% ухаантай, монгол үндэстний 90% мулгууд л хамаг учир оршиж байгаа юм.
IP:122.201.22.51  2019-01-18 23:29:31
Монгол Япончуудын 90% нь иддэг, хийдэг,унтдаг робот, Монголчууд хөх тэнгэрийн орноо жилийн 4 улиралд жаргаахаар бурханаас заяагдсан ард түмэн
IP:182.160.32.67  2019-01-22 21:50:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.