ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал шүүх хуралд оролцож байна

2019/01/18
Share |
Хүмүүс:
ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал шүүх хуралд оролцож байна

Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан юм.

 

Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдон, урьдчилсан байдлаар түүнийг талийгаачийн амь насанд халдсан болохыг тогтоогоод байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжсэн бөгөөд яг одоо (2019.01.18-ны 14.30 цаг) хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

 

Урьдчилсан хэлэлцүүлгээс түүний гэм буруутай эсэхийг тогтоож, шүүх хурлын тов тогтох юм.

 

 

Б.Махбалыг өнгөрсөн хугацаанд цагдан хорьж байсан бөгөөд урьдчилсан байдлаар түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэгдэж буй. Дээрх заалт нь хүний амь насыг хөнөөсөн бол 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байдаг ажээ.

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.