Эмэгтэй хүнд хүч хэрэглэн дээрэмдсэн этгээдийг саатуулжээ

2019/01/20
Share |
Хүмүүс:
Эмэгтэй хүнд хүч хэрэглэн дээрэмдсэн этгээдийг саатуулжээ

Өчигдөр /2019.01.19/ Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сити" хотхонд орших суугч эмэгтэйн биед халдан дээрэмдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан дайчлан баривчилжээ. Үл таних эрд зодуулан дээрэмдүүлсэн эмэгтэйн аав цагдаагийн байгууллагад 17:25 цагт шуурхай дуудлага өгсөн бөгөөд гэмт хэрэгтнийг оройн  22:25 цагт саатуулсан байна. Тус хэргийг 29 настай Б үйлдсэн бөгөөд 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан, мөн 2018 онд дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нэгэн аж. 

Цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. 

 

Image may contain: one or more people and people standing

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
1 golog ve buud
IP:183.177.98.238  2019-01-21 16:42:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.