Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг ялагчаар тодрууллаа

2019/01/21
Share |
Хүмүүс:
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг ялагчаар тодрууллаа

"Mongolia”s Next Top Model" шоуны хоёрдугаар улирлын хамгийн сүүлийн дугаар өчигдөр орой үзэгчдийн хүртээл боллоо. Энэ улиралд хоёр оролцогчийг ялагчаар тодруулахаа нэвтрүүлгийн эхэнд мэдэгдсэн зохион байгуулагчид талийгаач Ч.Чамин-Эрдэнийг ялагчаар тодруулж буйгаа зарлан түүний дүү Ч.Чамин-Эрхэст ялагчийн цом болон 20 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардуулан хүндэтгэл үзүүллээ. 

Харин оролцогч Б.Анужинг нэвтрүүлгийн супер ялагчаар тодруулан 20 сая төгрөгийн мөнгөн шагнал болон Италийн Милан хотын агентлагтай гэрээ байгуулах эрхээр шагнасан юм. Энэ нь тус шоуны олон улсад зохион байгуулагдсан нэвтрүүлгүүдийг алгасалгүй үзэж байсан үнэнч үзэгчдийн хувьд тун ч хачирхалтай үйл явдал болсон бололтой. Урьд өмнө нь шилдэг таван оролцогч финалд шалгарч хоёрыг нь ялагчаар тодруулсан удаа байдаггүй бөгөөд нэвтрүүлгийн түүхэн дэх анхны тохиолдол энэ болж байна. 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
horvoogiin sonin hachin Hamgiin muu oroltsogch ni yalagch boldogiig ene temtseenees l harlaa.Anujin ali ert hasagdah yostoi baisan.Getel yalagch bolchloo.Anujin tashuurdaad tashuurdaad yavahgui chadvargui ohin sh tee.Harin Chamin- Erdene bol yostoi mundag turulhiin model ohin baisan
IP:66.181.182.230  2019-01-21 11:21:24
Иргэн Тийм шүү, Чамин Эрдэнэ бүхий л талаараа шилдэг нь байсан. Жинхэнэ төрмөл модель.
IP:112.72.12.9  2019-01-21 14:50:06
Зочин Битгий өнгөрсөн хойно нь худлаа туйлширч бай, энэ балиар пялдаг монгол занг яанаа.Үлдсэн 4 охин 4үүлээ сайхан охид байна лээ. Аргагүй нас залуу 18хан настай охидууд нь үлдсэн болохоор туршлага дутуу ч ирээдүйтэй харагдаж байсан. Манай зарим моделуудын дэргэд ч мундаг байсан шүү! Үлдэх ёстой хүмүүс нь үлдсэн гэж бодож байна. 2 ялагчын хувьд ар гэрийнхнийг нь бодоод ялагчаар давхар тодруулсан байх.
IP:1.25.115.225  2019-01-21 15:06:46
зочин Энэ балай тэмцээн нэртэй заваан юмаа боль/
IP:202.55.188.39  2019-01-21 16:31:22
Sain bnuu Huurhii ohin bsan bol, bgui bolson hoinon mngoor ch yah ym bilee,,,
IP:49.0.218.121  2019-01-21 18:07:50
Zochin Ewii ewii skhan okhin mini! Yag uy bolson um bol do:( Iim har zalyygaaraa horwoog orkhikh ch gej de. Bytsaad skhan okhin bolood toroorei!!! Unekheer haramsaltai umaa. Ikh ireiduitei unekheer uzesgelenteimodel bla. Ar geriinkhend ni gun emgenel ilerhiilie! Ychir ni hyrdan oldoosoi doo.
IP:80.110.96.119  2019-01-21 22:50:58
hen oruulj irsen be ene balai temtseen ch bish umiig ankh hen gej balai n oruulj irsen be, hunii ami nas hohirootol
IP:202.9.43.139  2019-01-22 10:22:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.