”Шарк танк” нэвтрүүлгийн ард юу болдог вэ?

2019/01/21
Share |
Хүмүүс:
”Шарк танк” нэвтрүүлгийн ард юу болдог вэ?

"Mongol HD" телевиз "Шарк танк" нэвтрүүлгийнхээ хоёрдугаар улирлын дугаарыг үзэгчдэд хүргэж эхэллээ. Өнгөрсөн улирлын оролцогчид дундаас хөрөнгө оруулалтаа авч хамгийн их ашигтай ажилласан оролцогчдоор "Оньс" төслийн бүсгүйчүүд шалгарсан байх бөгөөд тэд нийтдээ 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Н.Цэлмүүн шаркаас авсан байна. 

"Оньс" өрөө анх гурван өрөөтэй байсан бөгөөд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан аж. Харин хөрөнгө оруулалт авснаар өөрсдийн гэсэн 400м2 байртай болж 7 өрөөтэйгөөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Тэдний ашиг даруй 150 хувиар нэмэгдсэн гэх бөгөөд тус нэвтрүүлэгтэй холбоотой сонирхолтой зүйлсийг дор дурдъя.

 


Хамгийн анх "Шарк танк" нэвтрүүлгийг 2001 онд гарсан Японы "Мөнгөний барс” хэмээх нэвтрүүлгийн франчайзаас санаа аван 2005 онд "Луугийн үүр хэмээх нэртэйгээр гарч байжээ. Харин 2009 оноос эхлэн "Шарк танк" нэртэй болсон тус шоу  өдгөө дэлхийн хамгийн олон үзэгчтэй шоунуудын нэгд зүй ёсоор бичигдээд байна. Тус шоу гурван удаа шилдэг реалити шоуны төрөлд Эммигийн шагнал хүртэж байжээ. 

 


Дэлхийн дунджаас харахад "Шарк танк" нэвтрүүлгээс сонгогдсон нийт төслийн 50 орчим хувь нь хөрөнгө оруулалтаа авдаг бөгөөд Монголд энэхүү үзүүлэлт 90 орчим хувьтай байгаа ажээ. Нэвтрүүлгийн дүрмийн дагуу тус нэвтрүүлгийн шаркууд  нэвтрүүлгийн дараа due diligence буюу төсөлд шалгалт хийгээд хөрөнгө оруулахгүй байх бүрэн эрхтэй байдаг гэнэ. 

 

Image result for шарк танк нэвтрүүлэг


Одоогийн байдлаар Монгол дахь шаркуудаас "Монгол базальт” компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа татгалзсан нь олонд ил болоод буй. Тэрээр компанийнхаа ТУЗ-ийн гишүүдтэй хуралдаад энэхүү шийдвэрийг гаргадаг байна.

 

Image result for шарк танк нэвтрүүлэг


Нэвтрүүлэгт оролцож буй энтрепренерүүд ойролцоогоор нэг цаг орчим бүтээгдэхүүнээ танилцуулдаг бөгөөд үзэгчдэд ердөө 10 минут орчим нь хүрдэг байна. Одоогийн байдлаар тус нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн удаан танилцуулгаар Майкл Цэн хэмээх залуугийн танилцуулга шалгарсан байдаг бөгөөд 2 цаг 30 минут орчим үргэлжилсэн байна. Мөн оролцсон төсөл бүр үзэгчдийн хүртээл болдоггүй бөгөөд 80 хувь нь л нийтэд хүрдэг ажээ. 

 

Image result for shark tank michael tseng


Энтрепренерүүд хаалгаар орж ирснийхээ дараа шаркуудын өмнө 30 секунд орчим чимээгүй зогсдог бөгөөд энэ хамгийн аймшигтай хэсэг хэмээн энтрепренерүүд дурдсан байдаг байна.

 

Related image


Та тус нэвтрүүлэгт орж буй хүн бүрийг хөрөнгө оруулалт авахыг хүссэндээ орж байна гэж боддог уу? Тэгвэл үгүй. Зарим энтрепренерүүд тус нэвтрүүлгээр дамжуулан ердөө өөрсдийгөө рекламдах гэж ордог бөгөөд шаркуудад маш бага хувь санал болгон өндөр үнээр хөрөнгө оруулах болзол тавьдаг байна. Энэ нь хөрөнгө оруулалт авахгүй ч гэсэн бизнесээ сая сая хүнд таниулж ашиг орлогоо нэмэгдүүлэх гайхалтай аргуудын нэг бөгөөд энэ зарчмаар баяжсан бизнес эрхлэгчид ч цөөнгүй байдаг ажээ.

 

Image result for shark tank most funny


 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
IRGEN taalagdhgui bolsooon
IP:203.91.115.45  2019-01-21 14:41:20
зочин Дүр эсгэсэн ардчилал гэдэг шиг голд нь дүр эсгэсэн 3 матар зогсжээ.КК.
IP:202.55.188.39  2019-01-21 16:06:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.