Л.Оюун-Эрдэнэ: Өрөвдүүлэх тактик явж эхэлдэг учир алдаа хийв ээ!

2019/01/21
Share |
Хүмүүс:
Л.Оюун-Эрдэнэ: Өрөвдүүлэх тактик явж эхэлдэг учир алдаа хийв ээ!

Өнөөдөр "Манан бүлэглэлийн эсрэг ард түмний нэгдэл" жагсаалыг зохион байгуулагч таван гишүүн цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Одоогоор төв талбайд суулт хийж буй иргэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тухай саналыг дэмжигч 30000 иргэний гарын үсгийг цуглуулаад буй бөгөөд энэ долоо хоногт шийдвэрлэх томоохон шийдвэр гарахыг анхаарууллаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм аль дээр их хурлын дарга уначихсан юм шиг сэтгэл зүйтэй болчихсон байна. Дараагийн их хурлын даргаар тодрох нэрсүүд хүмүүсийн дунд явж эхэлсэн байна. Яг ингэж алддаг, манай монголчууд. Яг энэ сэтгэл зүйг маш сайн мэдэрдэг, тэгээд өрөвдүүлэх тактик явж эхэлдэг. За ингээд нийгмийн анхаарал сулардаг. Ингээд сэдэв солигддог. Тийм учраас энэ долоо хоногт бид итгэлтэй биш байна, юу ч болж магадгүй. Жишээ нь үндсэн хуулийн цэц дээр Ерөнхий сайдаас өгсөн ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан нь үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсэх байсан бол 30 хоногоор сунгасан байна. Яагаад заавал 30 хоногоор сунгав. Тэр нэг тэгж их удаан судлах материал биш  шүү дээ. Тэрний цаана юу явж байна? Бид нүд цавчилгүй харж байх ийм долоо хоног байх ёстой юм. Энэ бүхэн энэ тав дахь өдөр шийдэгдэх ёстой. Магадгүй долоо хоног сунжирч магадгүй. Энэ бүхний цаана юу төлөвлөгдөж байна гэдэг тодорхойгүй нөхцөлүүд бас байна. 

Нэг юмныхаа ард гарчхаад дараагийн юмруугаа орж бид нар ерөөсөө сурахгүй байна. Аль дээр их хурлын дарга огцорчихсон гэдэг ийм сэтгэл зүй яваад байна. Эхлээд бид даргаа огцруулах ёстой. Япон, Солонгост ийм зүйл болсон бол 48-хан цагийн дотор шийдэгдчихсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр бид нэг хүнд зориулж хууль хийж, арга саам засаж байж ёс зүйн хариуцлага хүлээдэг ийм зүйл рүү орж байна. Ингэж болохгүй. Ийм учраас бид нар ерөөсөө нүд цавчихгүйгээр энэ долоо хоногт хамтдаа үр дүнгийнхээ араас явъя гэж та бүхнийгээ уриалж байна. 

Image result for л.оюун-эрдэнэ

 

Image may contain: 3 people

 


 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Irgen Ard tumen martahgui, gagtshuu ene tsagaan sar enee teree bayar l humuusiin idevhiig buuruulj bj magad. Enkhbold, Elbegdorj, Badamjunai nar ard tumniig martamhai, zalhsan gej bodoj bgaa bol ugui shuu. Zaluuchuud mini ta naryn ard olon tumen bsaar bgaa shuu.
IP:202.9.43.168  2019-01-21 15:05:03
Зз Пээ энэ яасан хятад хүн шиг зуумтгай нөхөр вэ? Зодоондоо ардуудыг оруулах хэрэггүй. Монгол хүн ийм зуумтгай өширхүү зах байхгүй. Оюун эрдэнэ гуай өөрөө цагаан сараа хийхгүй талбайн гэртээ суу.Монгол хүн цагаан сараар өвчин ч ярьдаггүй цээрэлдэг. Бараг битгий баярла Энхболдыг манаад сууж бай гэх нь холгүй юм. Өөрөө очоод сууж бай.
IP:202.21.106.154  2019-01-21 23:59:03
zochin muu gulug Oyunerdene 20 ond chamaig shorootoi hutgana
IP:202.179.31.107  2019-01-22 10:57:55
zochin ene 4 n elgiin yumnuud odoo bolimoor yumaa yum l bol ard tumen geed l kkk etsesiin etsest ta 4 l hojno biz dee sdaanuud min
IP:64.119.16.176  2019-01-22 15:14:56
nlrtrpzkep pIoZRkxmxkdzolwhkn, [url=http://udvzuvevtgxf.com/] udvzuvevtgxf[/url], [link=http://ncmcoyqjbwmp.com/ ]ncmcoyqjbwmp[/link], http://tuwladlerkbu.com/
IP:5.188.211.16  2019-04-17 04:09:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.