Э.Бадар-Ууган: Монголчууд ч Н.Төгсцогтын тулааныг амьсгаа даран хүлээж байна

2019/01/25
Share |
Хүмүүс:
Э.Бадар-Ууган: Монголчууд ч Н.Төгсцогтын тулааныг амьсгаа даран хүлээж байна

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө ирэх ням гарагийн өглөө /2019.01.27/ тулалдах гэж байна. Дөрвөн жилийн туршид ялагдал амсаагүй яваа тэрбээр найм дахь учраа буюу Жхон Хеминотой 10 раундын турш хүч үзсэн. Бусад тулааны дийлэнх нь гуравдугаар раундад шийдэгджээ.

 

Мэргэжлийн боксын бэлтгэлийн хүнд хүчрийг, хүний нутагт өөрийгөө нотлон харуулахын хэцүүг биеэрээ мэдэрч байгаа King Tug буюу Н.Төгсцогт дараагийн Менни Пакьо болох гэж хичээж буй. Түүнийгээ ч эхний 10 тулаандаа нотлон харуулаад байна. Гэхдээ энэ удаагийн тулаан өмнөх тулаануудаас өөр, магадгүй мэргэжлийн боксын ирээдүйн замналыг нь тодорхойлох хүнд тулаан. Энэ тулаандаа ялж байж WBO-н бүсийн төлөө тулалдах замдаа нэг алхам ойртно.


 


 

“Өрсөлдөгчийнх нь тулааныг хэд, хэдэн удаа харсан. Хөлийн ажиллагаа сайн, техниктэй тоглогч юм билээ. Энэ удаад Н.Төгсцогт яарч болохгүй. Яарах л юм бол тэнэсэн цохилтод өртөж мэднэ” гэж Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган ярьсан юм.

 

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Н.Төгсцогттой байнга холбоотой байж, ах хүний ёсоор ч, тамирчны хувиар ч бэлтгэлийн зөвлөгөө өгдөг байна. Э.Бадар-Ууган аварга энэ удаагийн тулааныг зургаан раунд үргэлжилнэ гэж таамаглаж буй. Мөн мэргэжлийн боксын замналыг нь шийдвэрлэх тулаан гэж тодотгож байгаа.

 

Яг энэ өдрүүдэд АНУ-д амьдран суугаа монголчууд ч, эх орондоо байгаа монголчууд ч Н.Төгсцогтын тулааныг амьсгаа даран хүлээж байна. Тулаан болох "Barclay" ордны Н.Төгсцогтын тулалдах хэсгийн 200 тасалбар бүрэн зарагдаж дууссан ба монголчууд худалдан авчээ.

 

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар Н.Төгсцогтыг дэргэдээс нь дэмжихээр өнөөдөр /2019.01.25/ АНУ-ыг зорьж байна.

 

Н.Төгсцогт олимпийн аварга Э.Бадар-Ууганыг рингэн дээр гарах боломжтой эсэхийг нь асуужээ. Э.Бадар-Ууган ч үүнийг зөвшөөрсөн байна.




 

Боксын спортоор Монгол Улсад анх удаа олимпийн алтан медаль авчирсан Э.Бадар-Ууган аваргатай удахгүй болох тулааны талаар болон Н.Төгсцогтын өрсөлдөгч, тоглолтын арга барил, өнөөдрийг хүртэл туулсан бэрхшээл, амжилтын талаар ярилцсан АНАЛИЗ ЯРИЛЦЛАГА-ыг хүргэж байна.

 

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ!



 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 

Н.ТӨГСЦОГТТОЙ ТУЛАЛДАХ КЛАУДИО МАРРЕРО ГЭЖ ХЭН БЭ?

KING TUG | ИХ ТУЛААНЫ ӨМНӨХ УУЛЗАЛТ


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хүрэл Чи ажлаа хийгээчээ тэнэг гараа
IP:202.21.106.165  2019-01-25 14:35:56
М Чи тэр олимпийн хорооноос луйвардсан 5 давхар барилгыг буцааж өгөөч. Нялхаараа шуналын тулам болсон бэрд минь
IP:112.72.11.121  2019-01-25 14:38:11
IRGEN guzeetei boltsiishdee yaaj ringen deer garhiin bee
IP:203.91.115.43  2019-01-26 11:28:08
Tuvshintur Butsaad Box ergen ireesei mundag zaluu shv
IP:103.57.94.170  2019-01-26 20:07:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.