40кг татсан мах хулгайлсан этгээдийг баривчилжээ

2019/01/28
Share |
Хүмүүс:
40кг татсан мах хулгайлсан этгээдийг баривчилжээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.


Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .... тоот орон сууцны айлаас 40 кг татсан мах алдагдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт  бүртгэгдсэн байна. Уг хэргийн хохирогч иргэн А нь цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ "Цагаан сарын буузаа хийхээр 40 кг мах татаж бэлтгээд байсан" хэмээжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлээд байгаа аж.

Сар шинийн баяр ойртоход орон байр, халаасны хулгайн гэмт хэрэг гарах нь нэмэгдэх хандлагатай байдгийг анхаарч өмч, хөрөнгөндөө тавих хяналтаа сайжруулж, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд нийслэлийн томоохон худалдааны зах, дэлгүүрээр явахдаа халаасны хулгайн болон залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах, мал хулгайлах гэмт хэрэг хөдөө орон нутагт өсөх төлөвтэй байгааг анхаарч малыг байнгын хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.  

 

Image result for махны хулгайч

 

 

 

 

 


Б.Цог

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.