Т.Аюурсайхан: Миний гэрт төхөөрөмж суулгасан асуудал хүртэл байгаа

2019/01/29
Share |
Хүмүүс:
Т.Аюурсайхан: Миний гэрт төхөөрөмж суулгасан асуудал хүртэл байгаа

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийнх нь гэрт төхөөрөмж суурилуулан түүнийг тагнаж байсан тухай дурдсан бөгөөд тун удахгүй дэлгэгдэх асуудлуудын талаар дурдлаа. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ер нь бол дан ганц их хурлын даргыг чөлөөлөх тухай асуудлыг бид яриагүй ээ. Бүхэл бүтэн 20 жилийн тогтолцоог нураан унагаах ажил явж байгаа юм. Олон жилийн зорилго явсан. Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа авах, Тавантолгойн орд газрын хувьдаа авах, Оюутолгойг хүртэл хувьдаа авах, энэ орд газруудыг эзэмших, энэний төлөө их том системийг бий болгосон байна л даа. Энэ системийн нураахын тулд бид зориглож ажиллаж байгаа юм.

Урдаа барьж байгаа хэдэн гишүүдийг харлуулж гүтгэх, цаашлаад хуулийн байгууллагуудад шургуулсан гар хөлөөрөө дамжуулж "ямар ч хамаагүй хэрэг ол" гэдэг үүргийг өгсөн байгаа. УИХ-ын гишүүн миний гэрт хүртэл төхөөрөмж суурилуулсан асуудал байгаа. Энийг би танд өнөөдөр хэлье. Өнөөдөр бид системд өөрчлөлт хийхгүйгээр, зорьсон реформоо хийхгүйгээр энэ асуудлыг ил болгож чадахгүй байгаа. Яагаад гэдгийг та ойлгож байгаа. Энэ асуудал шийдэгдсний дараа бид комисс ажиллуулах болно. Бид тэр хуулийн байгууллага дээр байгаа хууль бус, улс төрийн зорилготой бүх асуудлуудыг ил болгоно. Машин машинаар нь нотлох баримтыг хуулийн байгууллагын гар хөл нь жалганд очиж шатаасан асуудал байгаа. Энэ болгоныг ил болгоно. 


Image result for т.аюурсайхан

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
IRGEN kk saihan bylterch bnaaa hervee tiim bol shuuh tsagdaa bolood boon ym bolno biz de pop rooool
IP:203.91.115.46  2019-01-29 13:12:13
Man Shut the fuck up
IP:99.203.81.149  2019-01-30 00:12:52
Оо За болиочээ чи. Одоо болно. Цаашлах тусам чиний зэс бас цухуйгаад байна. Чиний хуучин гээд зүтгээд байгаа байр чинь үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудын пейж дээр зураг нь байгааг хараарай. Бас үнийг нь хараарай. Өөрийн чинь тухай зөвхөн 1 байрны мэдээлэл гарахад амиа тавих гээд өрвөлзөж байдаг. Энхболд муу хүн. Гэхдээ та 5 бүүр муу хүмүүс. Болд чадалтай үед нь бөгс долоож хамаг сайхан газруудыг авчаад одоо барьж идэх гээд сууж байгааг нь хараад ой гутав
IP:202.21.106.168  2019-01-30 19:47:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.