М.Энхболдыг 43 гишүүний саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2019/01/29
Share |
Хүмүүс:
М.Энхболдыг 43 гишүүний саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн 10.3-д  УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн нууц санал хураалтаар шийдэхээр заасан тул энэ удаад нууц санал хураалтаар асуудлыг шийдсэн юм.


Related image

 

Чуулганаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжихгүй гэдэг томъёоллоор санал хураалт явуулав. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжээгүй юм. Тус байнгын хороогоор М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн саналын тоо дэмжсэн 8, дэмжээгүй 8, хүчингүй 1 саналын хуудас гарч тэнцсэн тул хуулийн дагуу санал тэнцсэн тохиолдолд саналыг дэмжээгүйд тооцдог билээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн томъёоллоор нууц санал хураалтыг цахимаар явуулах эсэхээр санал хураахад 65 гишүүн санал хураалтад оролцож, 40 гишүүн буюу олонхи нь зөвшөөрсөн юм.  

 

Ийнхүү УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжихгүй гэдэг томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 33.8 хувь дэмжлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар гишүүдийн 66.2 хувь нь санал өглөө.

 

 

 


 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.