УИХ-ын дарга асан М.Энхболд: Би МАНАН-г дэмжигч биш

2019/01/29
Share |
Хүмүүс:
УИХ-ын дарга асан М.Энхболд: Би МАНАН-г дэмжигч биш

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцрууллаа. УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл батлагдсаны дараа  М.Энхболд чуулганы индэр дээрээс үг хэлж, УИХ-ын даргын тамгыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өгсөн юм.

УИХ-ын дарга асан М.Энхболд:  2016 онд болсон сонгуулийн үр дүнгээр хуулийн дагуу УИХ-ын даргын албан тушаалд томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр шинэ хууль хэрэгжиж байгаа ч, УИХ бүрэн эрхийнхээ дагуу хуулийг баталж, хуулийн дагуу би албан тушаалаасаа бууж байна. Энэ бүх үйл явдал Монголын хууль тогтоох дээд байгууллагын түүх болон үлдэж байна. Монголын парламентын түүхэнд саарал өдөр тохиож байна. Дахин энэ хуулийн заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг өөрчлөх зүйл битгий болоосой.

Би ямар нэгэн байдлаар албан тушаалтай зууралдаагүй. Төрийн олон албан тушаалыг хашиж явсан хүн. Гагцхүү асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн зарчмыг баримталсан. Өргөдлөө өгөх хүртэл ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байх учиртай. Хуулийн дагуу гарц гарсан нь төрийн гацааг гаргах боломж олгосон байж магадгүй.

Сүүлийн хоёр сарыг эс тооцвол миний удирдсан УИХ сайн ажилласан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдсан байдлаараа өмнөх парламентуудаас илүү байсан. Эдийн засгийн уналтад орсон үед ажлаа эхэлсэн. Өнөөдөр эдийн засгийн ахиц гарлаа. Бид төрийн албыг шинэчлэх ажлыг хийлээ. Цаашдаа Монголын төр тогтвортой байх чухал хууль боллоо.

Улс орны өмнө тулгамдсан олон асуудалд бид анхаарал тавьж ажилласан. Засгийн газар хэрэгжүүлэх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийж чадахгүй байсан учраас Улаанбаатарын утаа, Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Гадаа жагсаж байгаа иргэдийг би ойлгож байна. Иргэдийн амьдрал амаргүй байгаа учраас тэдний шүүмжилж байгаа асуудлуудыг би ойлгож байна. Харин би жагсаалыг зохион байгуулсан залуу улстөрчиддөө хандаж хэлэхэд 20 гаруй жил болсон бүх муу муухайг нэг хүнд хаяглаж болдгийг та бүхэн үзүүллээ. Өнөөдрөөс эхлэн намайг харлуулах гэж ярьж байсан та бүхний хэлсэн зүйлсийг иргэд олон нийт та бүхнээс хүлээнэ гэдгийг сайн анхаараарай. Нөгөөтэйгүүр миний бий болгосон амжилтыг давуулж чадахгүй нь ойлгомжтой болохоор над руу хар будаг их цацсан байх. Энэ бүх гүжирдлэгийг би даваад гарч чадна. Энэ төрд зүтгэхдээ сурсан тэвчээр хатуужил бий.

Монголын төрд захирах, тулгах, дарангуйлах гэсэн ёс жаяг тогтох вий гэж би санаа зовниж байна. Би МАНАН-г дэмжигч биш. Харин би МАНАН-гийн Засгийн газрыг унагаж явсан түүхтэй хүн. Харамсалтай нь МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан нөхөр Л.Болд жагсаал цуглаан зохион байгуулж явна. Хамсалтай нь намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад МАНАН-гүй Засгийн газрын сайд нар өнөөдөр намайг буруутгаж байна. Хүмүүсийн араншин ийм амархан өөрчлөгдөж байна.

Шударга бусын хонгил гэдэг үгийг бий болгож, гаргасан хүн нь өөрөө Төрийн ордонд, улсын Ерөнхий прокуророор ажиллаж явсан Дорлигжавын талаар чи хэдэн үг хэлж, буруутгаач гэдэг зүйлийг УИХ-ын гишүүдэд ятгаж явна. Тэгэхээр шударга бусын хонгил нь шударга бус зүйлсийг хийсэн хүмүүсийн халхавч болж байна гэж үзэж байна.

Би Оюутолгойн ордыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай төслийг УИХ-д өргөн барьж байсан. Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байлаа. Би Стратегийн ордууд төрийн мэдэлд байх шийдвэрийг гаргуулж байлаа. Харамсалтай нь тухайн үеийн УИХ 49 ордыг төрд авъя гэхэд тухайн үед 15-ыг нь л зөвшөөрч байсан.

Би Ерөнхий сайдаар ажиллахдаа 7200 лицензийг 3600 болгон цэгцэлж байсан. Надад нэг ширхэг ч уул уурхайн лиценз байхгүй. Цаашдаа уул уурхайг ард түмэнд өгөөжтэй байдлаар ашиглах талаар би зүтгэсээр байх болно.

60 тэрбумын гэгдэх хэргийг бид хоёр жил ярилаа. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Цаашдаа би хэн хаана, юунд томилогдож байсныг нь ил тод гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би гарын үсэг зурж, УИХ-д нэрийг нь дэвшүүлж байсан. Тиймээс би УИХ-ын цаашдын үйл ажиллагаанд санаа зовниж байна. Та бидний байгуулсан УИХ бүрэн эрхийн хугацаагаа бүрэн дүүрэн дуусгаасай гэж хүсч байна. УИХ хуульд үл нийцсэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсч байна. Ард түмний өмнө тулгамдаад байгаа асуудлуудад УИХ шуурхай хандаасай гэж хүсч байна. Парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгосон Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийгээсэй гэж хүсч байна. Энэ бол 2016 онд ард түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн хүлээлт. ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ очдог байгаасай. Парламентат ёсны алтан зарчим нь мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал. Энэ зарчимд тулгуурлан УИХ-ын гишүүд зөв шийдвэр гаргадаг байгаасай. Болоод өнгөрсөн сонгуулийнхаа эрх мэдлийг булаацалдах бус болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө эвсэж ажиллаасай гэж хүсч байна.

Өнгөрсөн хугацаанд намайг дэмжсэн олон УИХ-ын гишүүн бий. Намайг дэмжиж байсан иргэд олон нийт ч бий. Та бүгдэд би чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд сайн сайхныг хүсье.

“Төр их бат, Ёс их хүнд” гэсэн буурлын сургаалиар үгээ өндөрлөе” гэсэн юм.

 


 

 

 

М.Бүүвэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hulgaich Muu hulgaich chi gazar nutgii mini zarj bayjsan bizdee odoo hariytslagaa hulee chinii shuultiin har edruud ard tumnii nar mandsan edruud ehellee
IP:69.14.92.140  2019-01-29 15:30:01
zochin Za odoo nar mandaad ehleh uuu
IP:47.17.79.86  2019-01-29 22:33:16
Zochin Chi urgeljluulen dargaaraa suusan bol Mongol uls odoo bgaa ene zavharal yalzarsan baidal ni bur seheheergui dordoj, barag uls oron mini bh eseh ni asuudaltai boloh bailaa. Hurdan zaigaa taviad, zamd saad totgor bolohgui, mongoliin tord har muu sanahgui yavbal chamd hetdee olziitoi doo. Ebi, Bayar .. nartaigaa hamt dald orvol taarna.
IP:73.246.178.99  2019-01-30 03:57:30
Нар Та чинь өөрөө Ман,хүзүүгүй Эбэ Ан ингээд ойлгохгүй бна гэжүү
IP:139.5.218.13  2019-01-30 22:25:11
Нар Та чинь өөрөө Ман,хүзүүгүй Эбэ Ан ингээд ойлгохгүй бна гэжүү
IP:139.5.218.13  2019-01-30 22:25:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.