Ц.Цогзолмаа сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүд байр бэлэглэжээ

2019/01/30
Share |
Хүмүүс:
Ц.Цогзолмаа сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүд байр бэлэглэжээ

БССШУЯ-ны сайд Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн гэр бүлд байр бэлэглэжээ. Орон нутагт амьдардаг ээж хүү хоёрт хотод суурьших шаардлага гарсан бөгөөд хүүгийн ээж баярласан сэтгэлээ ийн илэрхийлжээ: 

Сар шинийн босгон дээр найзууд, үзэг нэгт нөхөд, ахан дүүс, нутаг нугынхан, ээж хүү хоёрыг таньдаг сэтгэл ойрхон бүхэнтэйгээ амьдралд минь жигүүр ургуулсан баяртай мэдээг хуваалцах гээд догдлон суунам...Хүүд минь тархины саажилт, уналт таталт илэрсэн цагаас эхлэн бараг 6 жил, хотод суурьшиж, мэргэжлийн сэргээн засах эмчилгээнд тасралтгүй хамруулж, хөгжүүлэх боломжтой цэцэрлэг сургууль бараадуулах юмсан гэсэн хүсэл, сэтгэл холгож явсаар өнөөг хүрсэн. Гэтэл фэйсбүкийн найз БССШУЯ ны сайд хатагтай Цэдэнбалын Цогзолмаа, соёлын салбарт 14 жил ажилласан өчүүхэн бичгийн хүн надад болон миний хэнз ядмагхан хүүд Монгол эх хүний өгөөмөр сэтгэлээр тусалж нийслэлд амьдрах байртай болгож өглөө ...Төрийн түшээ нинжин сэтгэлт, сурган хүмүүжүүлэгч бүсгүй танд талархаж баярласан сэтгэлээ юутай зүйрлэхээ олж ядан магнай тэнийж сууна бид бүхэн... Хүнийх гэлгүй өвдсөн зовсон үрсийн төлөө сэтгэл зүрх, ажил амьдралаа зориулах санаа тэнүүн Монгол ээж таныг насан туршдаа алаг зүрхэндээ ерөөж, ач үрсдээ бахархаж явна аа. Одоо бүх зүйл надаас шалтгаална. Үлдсэн амьдралын минь утга учир болсон хөөрхөн хүүгээ шаардлагатай бүхэнд хамруулж, мөн хүрээ газар өөртөө таарсан ажил хийж, үр хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа дэнхийтэл үүрээд зүтгэж өгнө дөө. Зүсээ харан танилцаж амжаагүй ч зүрх сэтгэлд хөндүүрлэн санааширч явсан мөрөөдлийг биелүүлж, хорвоод ороогдсон балчир үрийн минь цаашид хөгжих эрүүл байх үүд хаалгыг цэлийтэл нээж өгсөн сайхан сэтгэлт эмэгтэй, Монголын нэгэн бахархалт ээж, төрийн ухамсарт түшээ Tsogzolmaa Tsedenbal танд болон охиноо төр түшилцэж түмэн олноо манлайлах чадварлаг бүсгүй болгож өсгөж хүмүүжүүлсэн аав ээж нутгийн зон олон, УИХ д итгэл үзүүлэн сонгосон сонгогчдод нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг дахин дахин хүсэн ерөөе...Цаг мөч бүхэнд сэтгэл зүрхээрээ хамт байж зовлон жаргалаа хуваалцаж, ээж хүү хоёрт урмын үгээ хэлж, урагшлах хүч нэмдэг найз нөхөд та бүхэндээ хайртай шүү бидэн хоёр...

 

Image may contain: 2 people, people smiling, people sitting

 

Image may contain: Tsogzolmaa Tsedenbal, smiling, outdoor

 

Image may contain: 2 people, people sitting

 

Image may contain: 2 people, people sitting and child

 


 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зз Болж дээ сайн санааны үзүүрт тос гэж.
IP:202.126.89.247  2019-01-30 10:49:49
g сайн ажиллаж байсан чадвартай сайн хүн дээ даан чзолиос болоод явчихлаа
IP:64.119.20.183  2019-01-30 11:16:53
bayr hurgie. ug n ene Tsogzolmaa ajilaa meddeg mash zuv sanaa bodoltoi helj yrij hiij bgaa n nudee olson hun.daan ch uls tur gej baliar togloomiin zolios bolj saidaa uguh gej bna.Hurelsuh-n zsagiin gazart gants setgeleesee yum hiij chadah said n ene hun.
IP:64.119.20.134  2019-01-30 11:47:20
зочин Үгүй яахав дээ, овоо ш дээ гэхдээ цаад санаа нь эргэж ирэх гэсэн оролдлого л доо
IP:66.181.166.196  2019-01-30 12:01:10
d bolj doo. bolomjtoi amidardag hvmvvs ingej baimaar yum daa.. yduu zvdvvhvmvvstusalj byin hiij baimaar daa..
IP:59.153.112.46  2019-01-30 14:31:09
ELEMENT Bair ugnu gej uurin huvin mungunuus ugsin mu tatvar tulugchin mungunuus ugsin mu? Ene 2 chin tusdaa asuudluud
IP:202.131.225.150  2019-01-30 17:45:44
Irgen Bolj dee! Muusain tsundger gahainuud idej baihaar neg ch gesen eh urteigee az jargaltai baig l dee!!
IP:24.13.36.85  2019-01-31 02:00:00
Zochin Goyo yumaa ashgui dee.Urgelj myy ba gej yu bhav.
IP:182.160.35.123  2019-01-31 07:22:06
Bagsh Odoo yu hiigeed ch ner turtui butsah bolomjgui bolson doo, bolovsrolgui said aa. Herev uuriin huviin munguur avch ugsun bol bayrlamaar l medee bna. Gevch tiim bishiig medej baigaa bolohoor yah gej, ogtsrohiinhoo umnu iim medee garguulsniig oilgohgui bna. Er ni unen uu? Said ch hevleliinhniig hudaldaj avan olnii tarhi ugaahdaa mergeshsen hun shuu dee.
IP:64.119.22.36  2019-01-31 07:42:09
Zochin Eh huuhded tusalh baigaa ni saihan l uil yavdal bolj.Yamar mongoor bair avch ogsiin boldoo, ooroosoo avch ogoo bailguidee. Oor hogjliin berhsheeltei olon hund tusalj bair, ed horongoor tuslaasai.
IP:150.129.142.245  2019-01-31 12:11:34
1111 gui odoo hund tysallaa gesen medeeg zugeer ynshij chadhgui hun doromjlood arai denduu yumaa. yamar bailaa ch gesen neg hunii amidrald tys bolson hund burhan garaa sungaj muu ug amnii ynshlaga bolson nuhduuded uurt ni butsaj hureh bizee
IP:66.181.169.66  2019-02-11 11:42:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.