Дараагийн спикер: ШИНЭ хүн & ХУУЧИН хүн

2019/01/30
Share |
Хүмүүс:
Дараагийн спикер: ШИНЭ хүн & ХУУЧИН хүн

УИХ-ын дарга албан үүргээсээ чөлөөлөгдсөний дараах эхний өдрийн мэндийг хүргэе. Өглөө нар манддагаараа мандаж, албандаа яарсан байдалтай л эхэллээ. Амьдрал хэвийн л байна. Аргагүй биз. Сүүлийн хэдэн сарын турш ярьсанчлан нэг хүнийг албан тушаалаас нь буулгаснаар “өргөс авсан мэт” амьдрал өөрчлөгдчихгүй л болов уу. Нийгэмд үүссэн хүлээлтээр М.Энхболд дарга бууснаар утаа, түгжрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд болохгүй бүтэхгүй байгаа бүхэн сайжрана гэцгээсэн. Мушгин гуйвуулсан тал байгаа л байх. Гэхдээ л өөрчлөлт шинэчлэлтийг хүчтэй өрнүүлнэ гэсэн хүлээлт бий.


Нэгэнт УИХ-ын даргаа “унагачихсан” юм чинь ард түмний хүлээлтийг гүйцээж МАН-ын удирдлагууд амлалтаа биелүүлэх ажилдаа хурдан орох хэрэгтэй байна. Үүний тулд дараагийн спикерийг нэн даруй сонгох учиртай. Сонгох процедурын хувьд МАН дотроо шийдвэрээ гаргачихвал л шуударчих юм билээ. Үндсэндээ сар шинийн баяраар бид шинэ даргынхаа мэндчилгээг харж суух боломжтой гэсэн.


Тиймээс МАН яарах хэрэгтэй. Үндсэндээ дараагийн УИХ-ын даргын нэрс эртнээс яригдаад эхэлсэн байдаг. УИХ-ын даргын үүргийг биелүүлэх боломжтой эрхмүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр олон жил ажилласан Н.Энхболд нарын нэр хүчтэй яригдаж байгаа. Дээрх эрхмүүдийн хэн нь ч парламентыг зангидаад явчих чадалтай, зангарагтай, туршлагатай. Хэнийг нь ч спикерээр тавьсан ард түмнээс шүүмжлэлд өртөөд байхгүй л хувилбар.


Гэхдээ олон нийтийн дунд улс төрийн шинэчлэлийг хүчтэй өрнүүлэхийн тулд шинэ хүнийг спикерээр сонгох нь зүйтэй гэх яриа хүчтэй өрнөж байна. Шударга ёсны талд ямар нэгэн барьцаагүйгээр зогсч чадах хүнийг л шаардаж байгаа бололтой. Тиймээс МАН-ынхан залуусын төлөөлөл болгож УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг “сойж” байгаа дуулдлаа. Улс төрд шинэ, залуу хүчтэй лидерийн гэдгээрээ нам дотроо ч ихээхэн дэмжлэгтэй байгаа сурагтай. Т.Аюурсайханы хувьд МАН-ын 27-р Их хурлаар М.Энхболдтой намын даргын суудлын төлөө өрсөлдөж байсан бол М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ажилласан байх юм. МАН-д улс төрийн ажилтнаас Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, намын үүрийн даргаас Бага хурлын гишүүн хүртэл дэвшсэн Т.Аюурсайхан 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон гэх намтартай.


Магадгүй Т.Аюурсайхан шиг тэмцэгч залуу хүн парламентын даргаар ажиллавал спикерийн алх “шударга ёс”-ны алх болж, сайн нэрийг олж болно гэлцэж байгаа юм. Залуу хүн өмнөх спикерүүдээс эрч хүчтэй ажиллах ч талтай. Энэ утгаараа Т.Аюурсайханыг дэмжих магадлал тун өндөр байгаа гэнэ. Тэгээд ч Австралийн Ерөнхий сайд 29 настай, Францын Ерөнхийлөгч 40 настай байхад Монголын парламентын дарга нь 40 настай залуу байж яагаад болохгүй гэж.

 

 

 

 

 

М.Бүүвэй

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hi Demjij bn. Hogshchuulees 30 jil heruul, avilgal l gardag. Su. Batbold 70 uuliin tsaaguur, muuhai Hun.
IP:49.0.218.123  2019-01-30 11:48:05
auyrsaihan ni hamaagui deer baih.Busad ni bol ertuntsuus zail!
IP:98.223.192.219  2019-01-30 12:07:23
E Darga bolox gej temtssen um uu ARAI GUI baixgui dee Ardchilsan namaas sanjmyataviig tavix xeregtei
IP:202.9.42.210  2019-01-30 12:58:26
Zochin Enhtyvshin. Nyamdorj.
IP:59.153.115.137  2019-01-30 16:39:07
Алтанцэцэг Аюурсайханыг дэмжиж байна оудраша залуу хүн сайн ажиллана шүү
IP:202.9.44.37  2019-01-30 18:29:29
ЗОЧИН АЛЬ НЬ ЗАНГИДААД АВЧ ЯВЖ ЧАДНА Ч ГЭХ ШИГ. ИХ ХУРЛЫН ПДАРГЫГ СОЛЬСОН ЗОРИЛГЫГ ОЙЛГООГҮЙ БҮҮВЭЙ ВЭ? НОЙРНООСОО СЭРЭЭЧ. ИЙМ АРЧААГАА АЛДСАН МУНХАГСЭТГҮҮЛЧ БАЙХ ГЭЖ
IP:66.181.184.226  2019-01-30 20:09:51
zochin huuchin hun hereggui, suudlaasaa zaildaggui yum baina lee
IP:99.225.126.201  2019-01-31 10:54:44
Irgen Ter har huuhed demii dee, amidral medehgui, meddeg yum eur ni baga baih
IP:122.154.122.201  2019-01-31 11:51:23
baterd ZANDANSHATARAAS UUR H UN HARAGDAHGUI BAINA DAA … BOOVSROL MEDLEGE ALI CH TALAARAA
IP:45.117.32.5  2019-01-31 13:38:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.