Тэргүүн хамба Д.Чойжамц: Манай Монгол задарсан эрх чөлөөтэй байгаа

2019/01/30
Share |
Хүмүүс:
Тэргүүн хамба Д.Чойжамц: Манай Монгол задарсан эрх чөлөөтэй байгаа

Тун удахгүй бид үндэсний уламжлалт баярын нэг болох "Сар шинийн" баярыг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. "Галзууруулагч" хэмээх нохой жилээ үдэж "Урвуулагч" хэмээх гахай жилээ угтан авч буй бидэнд ирэх жил хууль дүрмээ сахин биелүүлэх жил болон өнгөрөх ажээ. 

 Төрийн хууль цааз чангарч зөв голдиролдоо орох нигууртай тухай Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц дурдсан тэрээр хууль, ёс зүйгээ барьж яваа хэн бүхэнд таатай жил болохыг өгүүлжээ. Хамгийн чухал нь хэн бүхэн дор бүрнээ ёс зүйг баримталж байх хэрэгтэйг анхааруулсан тэрээр "Бидний амьдрал юун дээр тогтож байна вэ гэвэл ёс зүй дээр тогтож байна. Ёс зүй, зарчим зөв байх ёстой. Биднийг гаднаас нь засагладаг хууль байна. Тэр хуулиа ягштал баримтлаад хэрүүл уруул хийхгүйгээр хуулийн дагуу, ёс зүйтэйгээр бид амьдрах ёстой. Түүнээс жирийн ховоор энэ ертөнц хэзээ ч эвлэрч байгаагүй. 

Одоогийн эрх чөлөө гэж  зүйлийг их олон талаас нь бодож үзэхгүй бол болохгүй зүйл байгаа юм. Би өөрийнхөөрөө амьдарна, миний эрх чөлөө гэдэг зүйл ихээхэн хүн амьтныг хөнөөх зүйл. Нийгэм гэдэг чинь олон хүний олонлог учраас бие биенийхээ эрх чөлөөг хүндэтгэж үзэх нь хамгийн чухал болоод байгаа. Дэлхийн бүх хүнийг өөртөө зохицуулна гэж яагаад ч байхгүй. Тиймээс бусадтай зохицож амьдар. Эрх чөлөө гэдгийг дураараа загнах гэж ойлгоод байдаг. Гэтэл Америк улсад жоохон хурд хэтрүүлэхэд л гэрт нь торгуулийн хуудас ирдэг. Ёс зүйд харшилсан бол заавал хариу нь ирж байдаг. Манай Монголын эрх чөлөө бол задарсан эрх чөлөөтэй л байгаа шүү дээ. Дураараа л дургиж байдаг. Тийм байж болохгүй.

Олуулаа гэмтэй явдалд дадаад ирэхээр дээд тал нь ч зоригтой болж эхэлдэг, доод тал нь ч зоригтой болдог юм байна. Бүгд засарч байж энэ нийгэм засрах юм болов уу даа. Гэмтэн олшроод ирэхээр нуугдах газар ихтэй болж ирдэг. Ганцхан хүн байвал нуугдах газар байхгүй. Тиймээс олонлогоо дагаад сайн явахгүй бол болохгүй гэж бодно. Маш олон хүн муу болчих юм бол эд нарын л өрөөсөн болно биз гээд уусдаг. Тэгэхээр олноор нь загнаад байх тусам нуугдах газартай болно. Ганц нэг хүнийг загнах тусам эзэнтэй болно" хэмээжээ. 

Ард түмэн сайхан болчихсон цагт дээр байгаа хүмүүс хүссэн ч яаж ч чадахгүй гэдгийг сануулсан тэрээр хүн бүр дор бүрнээ хичээн явахыг ийнхүү анхааруулсан байна. 

 

Image result for хамба д.чойжамц

 

 

 

 

 

 

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
у гараа хөдөлгөж бүтээж байж ухаан сайжирч элбэг амьдарна.
IP:202.72.245.122  2019-01-30 13:14:14
Иргэн Үнэн шүү. Нэг их өөр чөлөө ярьж бусдыг доромжилж өөрийгөө ухаантай цэцнийг гайхуулсан хүмүүс олширч залуусыг улам уруу татаж байна. Хэлж ярьу байгаа нь туйлын бүдүүлэг.
IP:172.56.12.99  2019-01-30 23:07:14
Zochin unen unen yalanguya lam nar
IP:66.181.179.192  2019-01-31 09:56:43
Uugii Unen saihan ug heljdee. Oilgoj uhaarah n olon baigaasai daa.
IP:182.160.32.170  2019-02-03 08:50:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.