С.Баярцогтыг БАТЛАН ДААЛТАД гаргалаа

2019/01/30
Share |
Хүмүүс:
С.Баярцогтыг БАТЛАН ДААЛТАД гаргалаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Сангийн сайд асан С.Баярцогтыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангиас суллах шийдвэр гаргаж, өчигдөр орой /2019.01.29/ батлан даалтад гаргалаа.

 Түүнийг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. 

2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэр гаргаад байсан бол яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс батлан даалтад гаргах хүсэлт хүргүүлсний дагуу түүнийг ийнхүү суллажээ. 



 

 

 

Б.Цог

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Наран Эх орноо худалдагсад ичиж амьдар гэмшээд үнэнээ хүлээж эх орныгоо хохироосон гэдгээ хүлээн зөвшөөр...
IP:66.181.179.233  2019-01-30 12:18:57
АТГ Баярцогтыг МАНАН-ыхан чадалтай дээрээ авилгал биш болгох гэж хирдээ их зүтгэж байна даа. Бүүр зохиол биччихсэн шааж ѳгч байсан АТГ байцаагч нь.
IP:66.181.161.117  2019-01-30 13:05:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.