НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: ”Голден жим” илүүдэл жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байна

2019/01/30
Share |
Хүмүүс:
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: ”Голден жим” илүүдэл жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байна

Голден жим фитнесс клуб үйл ажиллагаагаа явуулж эхлээд 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийтийн биеийн тамирын хөгжлийг бий болгохоор зорьж олон ажлууд хийсэн нь нийгмийн дунд хэдийнээ үр дүнгээ өгч эхлээд байгаа юм. Тус клуб нь 10 жилийн ойгоо угтан ирээдүйдээ хөрөнгө оруулж байна.

 

 

 

Голден жим фитнес клубын хамт олон илүүдэл жинтэй нийт хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр эрүүлжүүлэхээр зорьжээ. Өнөөдрийн байдлаар тус фитнесс клуб нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа таван салбараараа дамжуулан 500 орчим илүүдэл жинтэй хүүхдүүдэд үйлчилж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд илүүдэл жингээ бүрэн хаяж чадна гэсэн итгэлтэйгээр өдөр бүр "Голден жим"-ийг зорьж байгаагаа хэллээ. Эхнээсээ үр дүнгээ өгч 14 хоногийн хугацаанд дөрвөн килограмм хассан ч хүүхэд байгаа юм.

 


 

Хүүхдүүд өглөө бүр босч яаран фитнес клубээ зорьж байгааг эцэг эхчүүд дэмжиж байгаа юм. Тухайлбал тус клубын үүдэнд олон ээж аав, эмээ өвөө нар хүүхдүүдээ тарахыг хүлээн сууж байсан юм. Цаашдаа энэхүү хөтөлбөрөө үргэлжлүүлж нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсийг дэлгэрүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх олон арга хэмжээг тасралтгүй зохион байгуулахыг тус клубын хамт олноос хүсэж байгаагаа эцэг эхчүүд уламжилж байлаа.

 

 


Тус клубыг өнөөдрийн байдлаар 500 орчим илүүдэл жинтэй хүүхдүүд зориг очиж жингээ хаях хөтөлбөрт хамрагдаж байгаа нь хүн амын дунд, тэр дундаа хүүхдүүд хэрхэн хөдөлгөөний дутагдалд оруулж байгааг харуулсан тоо юм. Тиймээс Голден жим фитнесс клуб ойн хүрээндээ ийнхүү нийгэмд тустай ажлыг санаачлан эхлүүлжээ. Нийгмийн хамгийн эрүүл байх ёстой бүлэг бол ирээдүй болсон багачууд. Гэтэл өнөөдөр амьдралын буруу хэвшил, буруу дадал зуршил, нийгмийн орчин нөхцлөөс шалтгаалсан хөдөлгөөний дутагдал газар авч нийтээрээ хөдөлгөөний “ХОМСДОЛ”-д өртөх цаг ойртож байгааг анхаарах цаг болжээ. Үүнийг Голден жим фитнес клуб соргогоор ажиглан 10 жилийн ойн хүрээндээ ирээдүйдээ ийнхүү хөрөнгө оруулж байгаа юм байна. Цаашид таван жилийн хугацаанд энэ хөтөлбөрөө үргэлжлүүлвэл нийслэлийн хэмжээнд илүүдэл жинтэй хүүхдүүдгүй болно гэж тооцоолжээ. Хамгийн гол нь эдгээр бүх ажлуудыг ямар нэг төлбөргүйгээр, ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт гэж харж байгаа нь бизнесийн байгууллагын хувьд бусдыгаа манлайлсан үйлдэл юм. 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
GG ТАНАЙ САНШАЙНЫ БАГШ НАРЫГ ИДЭВХИТЭЙ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ЗҮГЭЭР Л СУУЖ БАЙДАГ ЭСВЭЛ ӨӨРСДӨӨ ХУВИЙН БЭЛТГЭЛЭЭ ХИЙНЭ.НЭГ ӨДӨР ХЭСЭГ ОЮУТАН БОЛОЛТОЙ 3 4 ЗАЛУУ ТӨМӨР ӨРГӨЖ БАЙСАН БУРУУ ЗӨРҮҮ ХИЙГЭЭЛ.НӨГӨӨ БАГШ УХААНТАЙ НӨХӨР ХУВИЙН БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД Л.УДАХГҮЙ НӨГӨӨДҮҮЛ ГАРААД ЯВСАН.ВИП САЛБАР НЭРТЭЙ ҮЫЛЧИЛГЭЭ ВИП БАЙХ ХЭРЭГТЭЙ ЭЭ
IP:64.119.21.198  2019-02-06 21:36:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.