Зэвсэглэсэн оргодол цэрэг ОХУ-ын хилээр гарчээ

2019/01/31
Share |
Хүмүүс:
Зэвсэглэсэн оргодол цэрэг ОХУ-ын хилээр гарчээ

Ойрын өдрүүдэд цэргийн ангиудыг тойрсон дуулиан олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнтэй зэрэгцэн нэгэн хэрэг гарсан байх бөгөөд энэ сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч оргосон хэрэг гарчээ.

Тэрээр биедээ 50 ширхэг сумтай “Ака” буугаар зэвсэглэн цэргийн ангиас оргосон гэх бөгөөд ОХУ-д нэвтэрсэн гэх мэдээлэл байна. 

Дээрх хэргийн талаар Батлан хамгаалахын яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Цэрэг оргосон хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ тодорхой мэдээлэл алга” гэх тайлбарыг өглөө. Харин Хил хамгаалын ерөнхий газраас "Одоогоор алга болсон цэргийг эрэн сурвалжилж байна. Санаатайгаар оргосон, эсвэл төөрсөн эсэх нь тодорхойгүй байна" гэх мэдээллийг өгч байна. 

Тэрээр Завхан аймгаас цэргийн албанд татагдан ирсэн бөгөөд үүрэг гүйцэтгэж байх үедээ ийнхүү зугтсан ажээ. 

 

Image result for зэвсэгтэй цэрэг

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Бас л яргалуулаад , ер нь яадаг юм гэж бодоод оргосон биз.
IP:122.201.24.41  2019-01-31 18:39:15
Hi Huurhii huuhduudiig iim jookonoor n avaachaal yrgalaad, muhai buzaruud,,,huurhii huu yaaj zovj yvaa bol Doo, gadaa iim huitend, hool hunschgui,,,
IP:49.0.218.23  2019-01-31 23:46:27
хүн тодорхойгүй байна гээд байхад юун зугтсан бэ наад мэдээлэлээ тодоруулж байж тавьж байлдаа
IP:202.9.42.36  2019-02-01 00:25:55
Z Bas l zoduulj baria l zaluu hun uchiraa olohgui aigaad zurtaa biz. Uur yaadagiin
IP:194.230.155.209  2019-02-01 04:51:25
Mgl Bitgii barigdaasai.sain er baina.odoo tshaagaa tom tom hereg hiih heregtei.
IP:112.72.11.108  2019-02-01 12:25:21
ммм Өдийд хөлдөж үхсэн байхаа даа
IP:64.119.20.16  2019-02-01 15:34:36
Хяналтийн алба Нэр нь хэн юм бол бас аль сум юм болдоо
IP:112.72.11.104  2019-02-02 00:04:41
Zochin Ami garah geed zugatsan .Abjraad buruutai kunuusiig ni tosruulah keregtei
IP:37.231.78.198  2019-02-03 02:53:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.