Жүжигчин С.Өлзийхүү МУГЖ цол хүртэхээр болжээ

2019/02/02
Share |
Хүмүүс:
Жүжигчин С.Өлзийхүү МУГЖ цол  хүртэхээр болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд Гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Шагналыг маргааш /2019.02.03/ гардуулах аж. 

 

Жүжигчин С.Өлзийхүү 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийн драмын жүжигчний ангийг төгсч, Үндэсний жүжгийн академик театрт жүжигчнээр хуваарилагдан, урлагийн алтан тайзнаа хөл тавьж байжээ.

 

Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны бүтээсэн дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тоглосон байна.

 

Хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм. Үзэгчдэд инээд бэлэглэх буянтай үйлсэд зүтгэж яваа авьяаслаг, дайчин жүжигчин бүсгүйн гэр бүлийн хамт үүсгэн байгуулсан "Өнгөт инээд" хамтлаг нэрээ сольж, "Шилдэг өнгө" нэртэй болсон ба хамгийн сүүлд "Нинжин сэтгэл" уран сайхны киног оны өмнө олны хүртээл болгосон билээ. 

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
кк хошин урлагийн хамтлагуудын нэг гэхийн ”халтаруудын нэг ”гэж уншаад ... шилээ зүүгээд дахин уншив
IP:202.179.31.99  2019-02-02 13:49:48
Иргэн Үзэхэд урамтай сайхан жүжигчдийн нэг тоглосон бүтээлүүдийн үзэх дуртай шүү. Бас сайхан эмэгтэй. Баяр хүргье.
IP:208.54.80.216  2019-02-02 21:54:33
odoo bolno do za yaahwee yahaw. magnai gyai avaad bhad egch guai n avah n zuw bailgvide. daraa n Onon avah bailgvi. xarin magnai arai l bishee. shagnaliin utga aldagduulaad. udahgvi munkhsaikhan n avah bailgvi. ichij amidraasai.
IP:112.72.12.3  2019-02-03 00:37:27
Bat Olziihyy avah ni zov arai l udsan yum bayar hyrgeye
IP:174.221.22.142  2019-02-03 10:48:45
төмөрөө ЗТөмөрөө Өлзийхүү болсоон баяр хүргэе.Мөнхсайх
IP:103.212.117.46  2019-02-03 15:11:11
Төмөрөө Мөнхсайханд өгөх хэрэгтэй байгаа юм даа
IP:103.212.117.46  2019-02-03 15:13:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.