Томуугийн халдвараас сэргийлж, хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

2019/02/11
Share |
Хүмүүс:
Томуугийн халдвараас сэргийлж, хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

омуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо.

Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт  0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон  байна.

Томуугийн вирусын халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.

Мөн баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

 

 

 


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
lwshgtlboy wts78jtckzfghuowir, [url=http://nagsxecufnut.com/] nagsxecufnut[/url], [link=http://esdyptwwcann.com/ ]esdyptwwcann[/link], http://mhpnpxfevrrn.com/
IP:5.188.211.35  2019-02-21 16:50:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.