”Бүжинд тохиолдсон явдлууд” ном худалдаалагдахад бэлэн болжээ

2019/02/12
Share |
Хүмүүс:
”Бүжинд тохиолдсон явдлууд” ном худалдаалагдахад бэлэн болжээ

"Шарк танк" нэвтрүүлгийн хамгийн бяцхан оролцогч Б.Индра олон хүний хайрыг булааж олон ч багачуудын хүсэл зоригийг бадраагаад байгаа билээ. Бүх шаркуудаас хөрөнгө оруулалт авч чадсан тэрээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн "Бүжинд тохиолдсон явдлууд" номоо худалдаанд гаргах бөгөөд "Brick house" дэлгүүрээр худалдаалах гэнэ. 

Нэвтрүүлэг гарсан цагаас эхлэн тун ч эрэлттэй байгаа тус номын эхний гурван цуврал хэдийнээ хэвлэлтэд орсон бөгөөд номын зохиолч Б.Индра "Сайн байна уу? Найзуудаа. Би нэг удаа бяцхан ном хийтэл өөрөө жинхэнэ ном хийх санаа төрсөн. Тэгээд энэ тухайгаа аав, ээждээ хэлэхэд дэмжсэн. Номоо хийхийн төлөө хичээл зүтгэл ч гаргасан. Үүний ачаар "Бүжинд тохиолдсон явдлууд" номоо гаргаж мөрөөдөлдөө хүрсэн. Тэгэхээр найзуудаа, заавал том болохоороо мөрөөдлөө биелүүлнэ гэлгүй чадах чинээгээрээ хичээж эхлээрэй" хэмээн үеийн багачууддаа зориулан захижээ. 

Харин эцэг эхчүүдэд хандан "Хүүхдүүдтэйгээ ярилцаад сэтгэгдлийг нь ямар байгааг нь ойлгоосой гэж хүсэж байна. Бага насны хүүхдүүдтэй ярилцаасай гэж хүсэж байна" хэмээсэн тэрээр ийнхүү тун удахгүй бүтээлээ олны хүртээл болгох гэж байна. 

 

Image may contain: 1 person, indoor

 

 

No photo description available.

 

Image may contain: text

 

No photo description available.

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
r hoorhon um b.amjilt husy.mundag xohiolch bolooroi
IP:103.212.119.180  2019-02-13 13:36:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.