”Хар ирвэс” Наоми Кэмпбэлл үе мултарсан залууг амрагаараа сонгожээ

2019/02/12
Share |
Хүмүүс:
”Хар ирвэс” Наоми Кэмпбэлл үе мултарсан залууг амрагаараа сонгожээ

Загварын ертөнцөд "Хар ирвэс" хэмээн алдаршсан мөнхийн залуу тодотголт супермодель Наоми Кэмпбэлл өөрөөсөө үе мултарсан залуутай амрагийн холбоотой болсон тухай шар хэвлэлүүд шуугьж эхэллээ. Тэрээр "One Direction" хамтлагийн экс гишүүн Лиам Пэйнтэй тун ч дотно харилцаатай байгаагаа өөрийн инстаграмм хуудсаар дамжуулан олон нийтэд зарлах болсон бөгөөд хэр баргийн залууг хүлээж авдаггүй Наоми энэ удаад өөрөөсөө 23 насаар дүү залууг ийнхүү амрагаараа сонгожээ. 

Лиам Пэйны хувьд өмнө нь "X Factor" шоуны шүүгч, дуучин Шэрил Көүлтэй гэрлэж нэг хүүтэй болсон бөгөөд экс эхнэр нь мөн л түүнээс 10 насаар эгч байжээ.

Өөрөөсөө эгчмэд сайхан бүсгүйчүүдийг ийнхүү хуйлруулж байгаа Лиамыг Наомид гэрлэх санал тавьсан байж магадгүй гэх мэдээлэл ч мөн цацагдаж эхэлсэн байна. Учир нь Наоми зүүн гарын ядам хуруундаа алмазан шигтгээтэй бөгж зүүсэн байгаа нь папарацичидийн дуранд өртсөн бөгөөд сүүлийн 2 сар орчмын хугацаанд болзож буй хосууд тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэдэх нь ээ.

 

 

Image result for naomi campbell

 

Image result for naomi campbell

 

Image may contain: 2 people, beard and text

 

Image result for naomi campbell cheryl cole


Image result for naomi campbell cheryl cole

 

 

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Монгол бөх Өөрөөсөө эгч эмтэй нөхцөх нь эрийн хийморт муу гэдэг
IP:103.229.123.170  2019-02-13 02:12:53
zochin eej huu 2 shig
IP:103.242.45.210  2019-02-13 11:06:57
zochin Naomigiin us bhgui unaad bur halzan bolson gj medej bga bolu?!kkk
IP:202.126.89.242  2019-02-13 13:21:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.