Хүмүүс: |
Дэлхийн хэмжээний цоо шинэ супер шоу болох "The World”s Best" шоунд манай улсаас "Mongolia”s Got Talent" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ оролцож байгаа билээ. Тэрээр шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан оролцогчдын тоонд багтаж хоёрдугаар шатанд шалгараад байгаа бөгөөд тус шатанд нийтдээ 13 авьяастан тунан үлдээд байгаа ажээ.
Түүний хамгийн том өрсөлдөгчөөр Ази төдийгүй Европ тивд хоолойн цар хүрээгээрээ алдаршаад буй Казахстан улсын дуучин Димаш Кудайбейрген шалгараад байна. О.Энх-Эрдэнийн хувьд шүүгчдээс 97 оноо авсан бол Димаш 98 оноогоор хоёрдугаар шатанд шалгарчээ. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэхүү тэмцээнд Димаштай эн зэрэгцэхүйц өрсөлдөж буй түүний хувьд хоёрдугаар шат тун ч хүнд даваа болох нь ээ. Шоуны зүгээс үзэгчдээс хамгийн олон санал авсан оролцогчийг шалгаруулж 2500ам.долларыг бэлэглэхээр болсон бөгөөд эхний шатны хамгийн олон фентэй оролцогчоор Димаш шалгараад байна. Харин тус шоунд түрүүлсэн оролцогчийг 1сая ам.долларын эзэн болох ажээ.
Шалгарч үлдсэн оролцогчид:
Kukkiwon – 99 оноо
TNT Boys – 99 оноо
Dimash Kudaibergen – 98
Enkh Erdene- 97
Dundu – 97
Naturally 7 – 95
Justin Flom – 95
Duo Suining – 91
Jordan McKnight – 91
Manami Ito – 86
Lydian Nadhaswaram – 85
Matt Johnson – 81
Sister Cristina Scuccia – 78
Enkh Erdene- 97
Dundu – 97
Naturally 7 – 95
Justin Flom – 95
Duo Suining – 91
Jordan McKnight – 91
Manami Ito – 86
Lydian Nadhaswaram – 85
Matt Johnson – 81
Sister Cristina Scuccia – 78
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn