Э.Бат-Үүл нарыг шалгах явцад НОЦТОЙ ЗӨРЧИЛ илэрчээ

2019/02/12
Share |
Хүмүүс:
Э.Бат-Үүл нарыг шалгах явцад НОЦТОЙ ЗӨРЧИЛ илэрчээ

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа.

 

Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарт холбогдох хэрийг хүлээн авч хянаад, Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар болжээ.

 

Хэргийг сануулбал, “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгын зөрчилтэй үйлдэл илэрсэн байдаг. Тэрбээр ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.долларын авлига авсан хэмээн буруутгагдсан юм.

 

Дээрх хэрэгт Хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК" ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан үндэслэлээр шалгасан юм.

 

Улмаар Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Э.Бат-Үүл нарыг яллагдагчаар татаж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

 



 

 

 

 

Б.Цог

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Энэний идсэнийг тоочиж барахгүйээ.
IP:202.55.188.41  2019-02-12 14:29:25
зочин үнэн үнэнэ. хэрэг нь хэдэн зуун хуудас болно
IP:103.212.116.24  2019-02-12 18:09:10
ain ovoo muu lalar da zondoo bga uhuul taarna zorigiin avgaig shaadag bsan gar
IP:112.72.12.8  2019-02-12 20:01:01
зочин намын томилгоог хориглож, зогсоох хэрэгтэй. УИХ, ЗГ, түүний яамдын сайд нарыг л улс төрийн албан тушаалтан болгож, бусад төрийн албаны албан тушаалд намаас нь түдгэлзүүлэх нэрээр улс төрийн томилгоо хийхгүй байх нь зөв. сүүлийн жилүүдэд намынхаа буянаар төсвийн мөнгөөр идэж ууж хулгайлах гэж төр рүү үхэн хатан зүтгэж олон хүнийг ажилгүй болгож, сурсан ажлаас нь зайлуулж төрийг самарч байна.
IP:202.131.245.69  2019-02-13 09:27:03
гомбоо энэ үүлэн үст ингэж хулгай хийхээр бусад нь хулгай хийхгүй байх уу.төрд ажиллаж байгаа хүн болгон л их бага хулгай хийдэг юм байна л даа.эх орноосоо хулгай хийх???
IP:64.119.23.117  2019-02-13 12:35:07
zochin Sain shalgaachee!! Ter Offshor dans iim uchirtai baijee!! Huutei ne hamt shorond hataa esvel tsaaziin yalaa sergee!!! Iim l 2 zam bga
IP:202.126.89.242  2019-02-13 13:18:20
Зундуй Худлаа сайн хүн болж жүжиглэж, маш их ажил амжуулсан мэт дүр эсгэж, асар их хөрөнгийг үрэн таран хийж, зувчуулж дундаас нь тэрбум тэрбумаар нь идэх технологийг ашиглан хагартлаа баяжсан ийм новшийг шалгаж байгаа нь сайшаалтай хэрэг. Харин ял өгч суулгах нь юу л бол доо. Харж л байя...
IP:202.9.43.163  2019-02-13 14:55:18
zochin hudlaa jijig zuileer sedev uurchluh arga l daa, ene huuli shuuh ,Avliga tai temtseh gazar , prokuror bugd luivarchid gedeg ni togtoogdson l doo
IP:148.253.20.38  2019-02-13 15:35:44
Зочин Энэ бузар амьтны үйлдсэн бузар хэрэг ямар их юм бэ, хурдан яллах хэрэгтэй
IP:103.57.92.183  2019-02-13 21:21:42
Khot Бат-үүл шиг хотоо боддог дарга урьд өмнө хэзээ ч байгаагүй шүү. МАН-ын гомо хулгайч дарга нар хотод хоноцын сэтгэлээр хандаж тонож дээрэмдэж байсны дэргэд хийсэн юмтай хүн
IP:202.9.43.109  2019-02-14 00:16:16
zochin Sain shalga dutuu bna!!! Shunal ihedvel shulam bolnoo !!!
IP:202.126.89.167  2019-02-15 05:24:16
ww тийм их айлуудыг машины зогсоол хүүхдийн тоглоомын талбайч үгүйбарьчихсанЁстой муухайхртхон ,,,, дунд нь олигтой ганц том дэлгүүр байхгүй
IP:150.129.142.103  2019-02-15 16:58:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.