13 настай охины амийг бүрэлгэсэн этгээдүүдийн давж заалдах шатны ШҮҮХ ХУРАЛ болно

2019/02/14
Share |
Хүмүүс:
13 настай охины амийг бүрэлгэсэн этгээдүүдийн давж заалдах шатны ШҮҮХ ХУРАЛ болно

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охины амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

 

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

 

Ялтнууд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдол хуулийн дагуу 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй байсан бөгөөд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Д.Жавхлан, М.Амарболд нар шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан юм.

 

13 настай охиныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.02.14/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. 

 

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР

 

Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар

 

 

2018.11.23

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа. 

М.Амарболд, Д.Жавхлан нарт  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарбол, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

 

 

 

 

 

Б.Цог 

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
тѳрхүү залуу хүмүүс амьдралдаа маш том алдаа гаргасан байж.гэхдээ зоригийн аллага улс орноо зарж байгаа авилгач асар их мѳнгѳ идэж ууж байгаа улс тѳрчид газрын болон лицензийн наймаачидыг хѳнгѳн шийтгэдэг байж энэ 2 залууд маш хүнд ял ѳгсѳн.зэрлэгээр захиалгаар нэртэй улс тѳрчийг алсан хүмүүст 20жил ѳгсѳн энэ 2 aлна гэж бодоогүй ийм хэрэг 2 ын хооронд асар их зѳрѳѳ байгаа.шүүгчид сѳүшилѳѳр хэт амьсгалж угаас муу байгаа нэрээ ѳргѳх гэж ийм ял ѳгсѳн
IP:202.9.42.37  2019-02-14 10:25:10
Zochin Ee burhan min mash hund yl gene uuu. Harin ch bagadaj bn shuud tsaazlah bsiin hoyor novshiig. Niigemiin hog shaaruud ahiad yamar ailiin ohin uriig tarichlaan zovooh bsn bol. Ooriinhoo ohiniig ingej hunii gart zerlegeer aluulsan bol ooroo ingej uls toriin idej uusaniig yriad suuh erguu ym bn sh dee Torhuu
IP:66.181.160.102  2019-02-14 11:39:08
зочин залуу хүмүүс алдсан байж болох юм гэж өөгшүүлж болохооргүй юм байнаа энэ хэрэг. цаашид юу ч хийж магадгүй л юм байна. өнөөгийн залуус ямар гээчийн хүмүүжил ёс зүйтэй болж байгаа юм бэ дээ. эцэг эхчүүд минь үр хүүхдээ зөв хүмүүжүүлж анхаарал сайн тавьж байгаачээ.
IP:202.179.22.151  2019-02-14 15:10:35
Иргэн Цаазаар авах ялаа сэргээх хэрэгтэй. Харгис хэрцгий хүн чанаргүй, хүйтэн сэтгэлт алуурчид амьд явах ёсгүй. Насанд хүрээгүй хүүхэд хүчиндэх ганц зүйл ангид нь цаазаар авах ял хангалттай байхад, хүчиндээд, дээр нь зүй бусаар бүлэглэж алчаад өөр ямар ял хүсээд байгаан. Шүүх зөв шийдсэн.
IP:103.212.118.63  2019-02-14 20:01:03
zochin yaliig heveer n uldee davj zaaldahguigeer
IP:66.181.160.121  2019-02-15 15:53:25
tsaazlah hargis yumnuudiig tsaazlah heregtei dahiad iim hereg garahguigeer busad heregtnuudiig ailgahaar baihgui bol yai joohon ohiniig huchindeed alsan muu sain yargachid
IP:66.181.167.53  2019-02-19 08:40:01
tsaazlah hargis yumnuudiig tsaazlah heregtei dahiad iim hereg garahguigeer busad heregtnuudiig ailgahaar baihgui bol yai joohon ohiniig huchindeed alsan muu sain yargachid
IP:66.181.167.53  2019-02-19 08:40:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.