Та ”эморч” суугаа юм биш биз?

2019/02/14
Share |
Хүмүүс:
Та ”эморч” суугаа юм биш биз?

Өнөөдөр 2-р сарын 14 буюу гэгээн хайрын "Валентыний баяр"-ын өдөр тохиож байна. Энэ өдөр ганц бие хүмүүсийн хувьд хүндхэн өдөр болж өнгөрдөг нь нууц биш. Та магадгүй энэ өдөр "эморч" суугаа юм биш биз? Тэгвэл эморох гэдэг нь таныг эрүүл байгааг илтгэж буй хэрэг ажээ.

Хүүхэд залуусын дунд "эморох" хэмээх үг түгээмэл ашиглагддаг. Харин энэхүү үзэгдлийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлавал хүнд ямар нэгэн зүйл, хэн нэгэн дутагдаж эхлэхэд гуниглах, ганцаардах, өөрийгөө бусдаас тусгаарлах зэргээр өөрийнхөө дотоод ертөнцрүү өнгийж эхэлдэг нь "эморох" үзэгдлийг бий болгодог байна. 

Үүнтэй төстэй сэтгэцийн эмгэг болох ганцаардах эмгэгтэй хүмүүс үргэлж бүхий л зүйлээс өөрийгөө тусгаарлан ганцаараа байж нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарладаг бөгөөд энэхүү байдал нь өөрт нь ердөө ч төвөгтэй биш байдаг ажээ. 

Харин эморч буй хүнд энэ зүйл ердөө хэсэг хугацаанд тохиолдоод өнгөрдөг бөгөөд энэ нь ямар нэг төрлийн эмгэг биш гэнэ. Ердөө сэтгэлзүйн хэрэгцээний дутагдлаас болж "эморох" үзэгдэл бий болдог бөгөөд дан ганц хайр дурлалын асуудалтай үүнийг холбон тайлбарлаж болохгүй. Гэр бүлтэй хүмүүст ч "эморох" үзэгдэл тохиолддог бөгөөд энэ ердөө сэтгэлээ нээх хүн хэрэгтэй байгаагийн илрэл ажээ. 

 

Image result for sad photos

 

 

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх: 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвал: Factnews.mn

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.