МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг 3 сарын 8-нд тоглолтоо хийнэ

2019/02/15
Share |
Хүмүүс:
МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг 3 сарын 8-нд тоглолтоо хийнэ

Монгол улсын гавьяат жүжигчин, Поп дива дуучин Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд Корпорэйт конвеншн центрт “Хайр гэж...“ шинэ, амьдтоглолтоо хийх гэж байна. 2013 онд хамгийн сүүлд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байгаа түүнд үзэгч, фенүүддээ тайлагнах олон шинэ уран бүтээл байгаа нь гарцаагүй юм.

МУГЖ Ж.Алтанцэцэгийн тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. 2000 оны Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтод хиймэл нуур үүсгэн, завьтай дуулж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй байгаа аж. 2013 оны “Алтанцэцэг” тоглолтооМонголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч шинэлэг байх биз ээ.

Иймд ирэх сарын 8-ны тоглолт олон зүйлээр үзэгчдийн зүрх сэтгэлийг догдуулж, эмэгтэйчүүдийн баярыг утга төгөлдөр болгоно гэсэн хүлээлт байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 On’n Off продакшн зохион байгуулна. Тоглолтын ерөнхий найруулагч СГЗ Н.Ононбат “Тоглолт дуурь, поп, ардын дуу гэсэн гурван хэсэгтэй болно. Энэ нь дуучин Ж.Алтанцэцэгийн олон төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг, хосгүй авьяастайг илтгэдэг” хэмээн хэллээ.

МУГЖ Ж.Алтанцэцэг сүүлийн хоёр жил АНУ-д гэр бүлийн хамт амьдарч, “Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан ажиллаж байгаад эх орондоо иржээ. Өнгөрсөн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийснийг нь үнэлж Сар шинийн өмнө МММ хүрээлэнгээс “Оны онцлох хүмүүнлэгийн дуучин”-аар тодруулан шагнасан байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
saraa altaa amjilt bi shuvuu baisan gej duulaad alga bolson engej neg ym garj ireh gej uyangiin duunuud ni goe shuu
IP:103.229.120.20  2019-02-15 20:55:12
naran sak goe uznee
IP:103.229.120.20  2019-02-15 20:55:39
urnaa chamaig bi huniih gej bodsongui geel duulj oyutan nasaa udej blaa terei 1998 ond shn duuldga busgui......
IP:103.229.120.20  2019-02-15 20:56:54
Delgermaa Алтаа минь одоо больж үзээчээ космитик хагалгаанл хэт донтоод яг.тулаад.хараха ар хамарны чинь нүх онгойгоод, татуулсан арьс зовхи чинь чинэрээд маш муухай болсон бн лээ. Со д очиж төрөөдл, Төрөхөөр явлаа гээд хямд.газар хамар амаа байн байэ сэглүүлээд гоё болох гэсэн биш үрчгэр шар эмээ болчихсон бн лээ. Юм энгийн бх тусмаа схн шүү. Хэт ихэдвэл дон юм
IP:103.229.121.73  2019-02-17 01:27:23
saraa Sain bn zov bn odoo togloltoo hiih heregtei heregt hereggui hunii igiig huleej avahgui chadaltai saihan hooloigoo gaihuulaarai amjilt husey hiimel geed hamraa huleedeg odii 45 6 hursen busgui yugaa yanzluulah yugaa hiih n huvi hunii asuudal shuu mash ih amjilt husey
IP:59.153.113.186  2019-02-17 10:37:23
janaa Yasan genee uhir niilsen gevuu
IP:150.129.141.26  2019-02-19 21:00:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.