”Хувьсал” продакшны 20 жилийн ой тохиож байна

2019/02/15
Share |
Хүмүүс:
”Хувьсал” продакшны 20 жилийн ой тохиож байна

Одоогоос 20 жилийн өмнө тус продакшныг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл үүсгэн байгуулж, "Хувьсал" хэмээн нэрийджээ. 

 

"Хувьсал" продакшны уран бүтээлчид ямар ч цаг үетэй хөл нийлүүлэн өөрчлөгдөж, хувирч, хөрвөж, үргэлж шинийг эрж хайж, бүтээж туурвисаар 2019 онд 20 жилийн ой нь тохиож байгаа юм.    

 

Энэ хугацаанд "Хувьсал" продакшн “Шөнө дундын бүжиг”, "Хайр" зэрэг 10 гаруй драмын жүжиг, "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Атганд үлдсэн эрдэнэ", "Миний нууц" зэрэг өргөн дэлгэцийн зургаан уран бүтээл, олон арван энтертаймент шоу хөтөлбөрийг туурвисан.


Түүнчлэн "Хувьсал" продакшнаас төрөн гарсан олон арван чадварлаг уран бүтээлчид өдгөө бие даан үүрээ засч, жигүүрээ дэлгэн, өөрсдийн продакшн байгуулж, театр, кино урлаг, шоу энтертаймент зэрэг урлагийн салбарт уран бүтээлээ туурвисаар байна.


"Хувьсал" продакшны хамт олон өөрсдийн уран бүтээл бүрээ мэргэжлийн өндөр түвшинд туурвиж, олон улсад өрсөлдөхүйц үнэ цэнийг бүтээхийн төлөө үргэлж зорьж ажилладаг юм. "Хувьсал" продакшн цаг үетэйгээ хөл нийлүүлэн, үргэлж хувьсан, өөрчлөгдөх нь хамгийн чухал хийгээд тэдний онцлог. 

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.