Тэнгэрээс буусан од: Зохиол бичигдсэн түүх

2019/02/18
Share |
Хүмүүс:
Тэнгэрээс буусан од: Зохиол бичигдсэн түүх

Хувьсал продакшны өргөн дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны зохиол “Миний нууц”  уран сайхны киноны зураг авалт хийгдэж байх явцад бичигдэж эхэлжээ. Цаг хугацаатай өрсөлдөн, хувьсан өөрчлөгдөхийн төлөөх чимээгүй тэмцэл нь бүтээлээс бүтээлд үргэлжилж байдаг аж.

 

Кино зохиолыг Хувьсал продакшны жүжигчин Г.Бямбасүрэн нэг жил гаруй хугацаанд бичиж,  киноны бэлтгэл ажил зургаан  сар үргэлжилсэний эцэст тус киноны зураг авалт эхэлж хоёр сарын турш олон мянган километр замыг туулсан кино багийн маш их хөдөлмөрийн үр дүнд амжилттай хийгдэж дууссан байна.

 

 

Зураг авалтыг Г.Гүенбаатар зураглаачтай "Red Point media" студийн баг хйиж гүйцэтгэжээ. Зураг авалтын ажлын хэсэг үндсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж,  нийт 200 гаруй уран бүтээлч тус кинонд  оролцсон байна.

 

Кино зураг авалтын үндсэн үйл ажиллагааны дараах эцсийн үе шат болох өнгө, дүрс, дуу шүүлтийн гүйцэтгэлийг дууны найруулгын “Авиа” студи, өнгөний мастер Б.Ариунболд,  компьютер графикийг Steve E. Morel  зэрэг залуус гүйцэтгэн, амжилттай  ажиллаж байна.

 

“Тэнгэрээс буусан од” уран сайхны кино гуравдугаар сарын 1-нд бүх кино театруудаар нээлтээ хийх юм.


 

 

 

 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.