Санаандгүйгээр тэрбумтан болсон муур хөрөнгө өвлөн авчээ

2019/02/20
Share |
Хүмүүс:
Санаандгүйгээр тэрбумтан болсон муур хөрөнгө өвлөн авчээ

Дэлхийн хамгийн баян муураар тодроод байсан Шупетт хөрөнгө өв залгамжлан авчээ. Түүний эзэн домогт дизайнер Карл Лагерфельд өчигдөр өвчний улмаас таалал төгссөн бөгөөд өөрийн хайртай муурандаа хөрөнгө таслан өвлүүлэн үлдээсэн байна. 

Шуппет түүний гэрт санаандгүй байдлаар орж ирсэн байдаг бөгөөд Шуппетийг гэртээ үлдээхээр шийдсэн Лагерфельд хайртай муужгайгаа зар сурталчилгаанд тоглуулдаг байсан аж. Тэгэхдээ маш өндөр шалгуур тавьдаг байсан гэнэ. 

Шуппет нэртэй брэндүүдийн нүүр царай болж сэтгүүлийн нүүрэн дээр зурагаа авахуулдаг байсан бөгөөд жилдээ 6 тэрбум орчим төгрөг олдог байсан байна. 

Түүнд инстаграмм, твиттер, фэйсбүүк аккаунт байдаг бөгөөд дэлхийн хамгийн баян муур домогт дизайнерийн гол онгод байсан гэдэг. 

Карл Лагерфельд хайртай муурынхаа сурталчилгаанд тоглож олсон мөнгө болон өөрийн хөрөнгөнөөс тасалж өгсөн хөрөнгийг өвлүүлэх тухайгаа өөрийн гэрээслэлдээ дурдсан байх бөгөөд тус хөрөнгийг түүнийг асрах эрхийн хамтаар үлдээсэн байна. 

 

Image result for lagerfeld

 

Image result for lagerfeld

 

Related image

 

Related image

 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин толгойг нь цавчижмаар муур байна даа
IP:64.119.22.232  2019-02-22 10:00:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.