П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

2019/02/21
Share |
Хүмүүс:
П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасах шийдвэр гаргажээ. Тэрбээр өнгөрсөн 2018 оноос хойш өнөөг хүртэл нэг ч тэмцээнд оролцоогүй юм.

 

Гавьяат тамирчин П.Орхон өнгөрсөн жил Индонезод болсон Азийн наадмын үеэр сэргээш хэрэглэсэн нь илэрсэн байдаг. Улмаар түүний “Жакарта-2018” Азийн наадмаас хүртсэн алтан медалийг хураасан юм. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос албан ёсны шийдвэр гаргаж, түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-ныг  хүртэл хасах шийтгэл ногдуулжээ. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог 20.000 швейцарь франкаар торгосон байна.

 

Ингэснээр Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон энэ жил болон 2021 оны ДАШТ, “Токио-2020” олимп зэрэг тэмцээнд оролцох эрхгүй, боломжгүй болж байна. 

 

П.Орхоны Азийн наадмын үеэр өгсөн допингийн шинжилгээнээс Stanozolol гэх бодис илэрсэн гэж зарласан. Гэхдээ П.Орхон болон түүний багш нар үүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд түүний хэрэглэж байсан хоол хүнс, уух зүйлд нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байгаа юм.

 

Дэлхийн бөхийн холбооноос гаргасан ШИЙДВЭРИЙГ энд дарж үзнэ үү!

Image may contain: 1 person, smiling

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mongol Uuruu unasan huuhed uildaggui ee gej. Hol baina da hol baina. Zodog tailval taarna da. Yu dutsan gej Doping ve?
IP:77.181.83.156  2019-02-21 13:06:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.