Монгол Бадарчин Амай уншигчдадаа хулхитуулжээ

2019/02/22
Share |
Хүмүүс:
Монгол Бадарчин Амай уншигчдадаа хулхитуулжээ

Дэлхийн 86 орноор аялсан Монгол Бадарчин Амай уншигчдадаа хулхитуулжээ. Тэрээр өнгөрөгч бямба гарагт "Ub Comedy" дээр "Явсан хүнээс үг сонс" хэмээх уулзалт зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтад ирсэн хүмүүс дундаас өөрийнх нь номыг унших сонирхолтой байгаа 15 хүнд номоо өгсөн байна. Ингэхдээ дансаар мөнгөө шилжүүлэх болзол тавьсан байх бөгөөд 15 хүнээс ердөө 5 нь одоогийн байдлаар номынхоо мөнгийг явуулаад байгаа аж. 

Бие биедээ итгэх итгэл болон бусдын итгэлийг даах хэрэгтэй байгааг сануулсан энэхүү үйл явдлын тухай Амай "Бямба гарагт UBcomedy дээр Амай "Явсан хүнээс үг сонс" уулзалтаа зохион байгуулж, энэ олон жил явж мэдсэн сурснаа залуучуудад үнэгүй хүргэлээ. 

Уулзалтын төгсгөлд -Миний номуудыг уншсан хүн байна уу? гэж асуухад гучаад хүнээс 4-5 нь мэдэж байна. 
-Миний номыг авч унших хүсэлтэй хүмүүст номоо өгч явуулъя, гэртээ уншиж үзэж таалагдвал энэ данс руу номын үнийг нь шилжүүлээрэй. Хэрвээ авмааргүй бол маргааш энд авчирч өгөөрэй гээд 15 номыг авч унших хүсэлтэй хүмүүст өглөө. 
-Бид Монгол хүмүүс бие биендээ итгэх ёстой болохоор Та нарын хаяг нэрийг бичиж авахгүй өглөө шүү. Эдгээр номыг хүмүүст хүргэх гэж олон жил цалингүй ажиллаж, олон сая төгрөгийн өр тавьсан шүү гэж тайлбарлалаа.
Тэгээд өнөө өглөө дансаа харахад 15 хүнээс 3
нь л мөнгөө шилжүүлж бусад нь мурьсан байна. 

Манай нийгмийн бодит төрх ийм байна.
Үйлийн үр гэж байдгийг мартаж болохгүй... Ямар байж болохгүйг санаж яваарай гээд энэ тэмдэглэлийг орууллаа" хэмээсэн байх аж. 

Бөөрний архаг дутагдалтайгаа тэмцэж яваа түүний номыг авсан ч мөнгөө өнөөг хүртэл өгөөгүй яваа хүмүүс энэхүү тэмдэглэлийг нь уншаад мөнгөө шилжүүлж эхэлсэн биз ээ. 

 

Image may contain: 1 person, smiling, outdoor

 

No photo description available.

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ewer Mongolchuud delhiin hamgiin muuhai evdersen setehuitei humuus. hujaagaas ch dor unendee bol. denduu adguuslag
IP:142.184.196.104  2019-02-22 12:25:28
59 muukhai khumuus bdag shuu...mungiig ni uguusei dee.
IP:103.14.38.133  2019-02-22 15:35:37
укана Монголчууд ийм шүү дээ. Хараал идсэн бүдүүлэг зэрлэг ард түмэн!
IP:103.229.123.24  2019-02-22 16:26:01
Bayaraa Wow pathetic
IP:202.70.34.38  2019-02-22 16:37:17
dalaid dusal nemer nomiig ni avaagui ch ene ahad tav arvan tsaasaar tusalmaar bn dans ni hed ym bol
IP:103.57.92.189  2019-02-22 19:52:41
Zochin Deer,doorgui hulgaich setgehuitei boloh gej dee.
IP:99.203.143.191  2019-02-22 21:07:42
Ану За сүртэй тэгээд л орхино биз дээ
IP:66.181.187.253  2019-02-23 02:36:32
Иргэн Номын хулгайг хулгай гэдэггүй юмаа. Үхлээ юу
IP:203.91.118.180  2019-02-23 16:26:27
IRGEN hogiin mongol zaluus iim l bolj dee chavaas
IP:203.91.115.40  2019-02-23 17:19:48
. yoo ene setgegdel bichij bga zarim humuusees bugs ulaichlaa. uhlee yu gene u? yagad hunii hudulmur setgel unench bdl itgeliig evdchiheed uhlee yu gj bicheed suuj chadaj bna a... iim setgehuitei irgedtei bga gej bodohoor hodood hooson bga ch gsn booljmoor boloh yum
IP:111.239.170.87  2019-02-24 13:11:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.