Дуучин М.Мягмар: Орчин цагийн энэ нийгэмд ”тамхичин”-аараа үлдэх үү?

2019/02/22
Share |
Хүмүүс:
Дуучин М.Мягмар: Орчин цагийн энэ нийгэмд ”тамхичин”-аараа үлдэх үү?

"Guys666" хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар залуусыг тамхинаас гарахыг уриалсан байна. Охид бүсгүйчүүдийн хүсэмжит залуугаар  хэд хэдэн удаа тодорч байсан тэрээр өөрөө тамхинаас гараад 10 сар болж байгаа гэнэ. Энэ хугацаанд өөрт гарч буй өөрчлөлтдөө сэтгэл хангалуун байх болсон тэрээр залуусыг өөрийн биеийг сайн дураараа хордуулахаас татгалзахыг уриалан: 

"Тамхи татахаа болиод 10 сарыг ардаа орхижээ.
Хувийн ариун цэвэр сайжраад, элдэв үнэргүй, өөрт эвтэйхэн болно.
Эдийн засагт арвитай болно.
Өөрийгөө ялан дийлэх сэтгэлзүйтэй болно.
Элдэв брэнд өмсгөл зүүсгэлээс илүү гангараа болно.
Эрүүл нийгмийн төлөө өөрийн зүгээс хийж буй хувь нэмэр гэж бодож болно...гээд давуу тал маш их. Одоо эргээд энд тэнд тамхи татаж байгаа хүмүүсийг (ялангуяа эмэгтэйчүүд) харахаар очиж уулзаад ятгачихмаар санагдах юм. Даанч өөрөө тамхичин байсны хувьд тамхичин хүний зөвтгөлийг ойлгоно л доо.
Тэгэхээр залуус маань орчин цагийн энэ нийгэмд тамхичнаараа үлдэх үү? Тамирчин мэт эрүүлээрээ үлдэх үү гэдгээ бодоорой! Тэртэй тэргүй утаа угаараар амьсгалж байгаагаас хойш заавал тамхины хэрэг байна уу? үгүй юу? бодох л..." хэмээсэн байна. 

Олны танил эрхмүүд ийнхүү өөрийн биеэр архи, тамхинаас татгалзан залуу үедээ үлгэр дуурайл үзүүлэх болсон. Харин та үүнд нэгдэх үү? эсвэл?...

Image may contain: Myagmar Mondoon, sitting, sunglasses and beard

 

Image may contain: Myagmar Mondoon, sitting, shoes and beard

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.