Улаан хивсний ёслолын ”Үнсгэлжин”-ээр эрэгтэй хүн тодорчээ

2019/02/25
Share |
Хүмүүс:
Улаан хивсний ёслолын ”Үнсгэлжин”-ээр эрэгтэй хүн тодорчээ

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг 91 дэх удаагийн “Oскар 2019” ёслолын улаан хивсний хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ удаагийн ёслолд уригдсан кино урлагийн салбарын шилдгүүд дундаас хамгийн өвөрмөц хувцаслалттай эрхмээр Америкийн жүжигчин, поп дуучин Билли Портерийг нэрлээд байна. Билли нэрт дизайнер Christian Siriano /Кристиан Сириано/-гийн загвараар гоёсон бөгөөд түүнийг твиттэр, инстаграмаар “Улаан хивсний ёслолын эрэгтэй Синдерелла” хэмээн хошигнон бичиж эхэлжээ.

Билли Портер хувцаслалтынхаа тухай “Би ямар нэгэн гаж урсгал сурталчлах гэж ингэж хувцаслаагүй. Би өнөөдөр өмнөхөөсөө илүү чөлөөтэй, илүү аз жаргалтай гэрэлтэж байна” хэмээн ярьсан байна.

Жүжигчин, поп дуучин Билли Портерийн хувьд  2013 онд театрын урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох 67 дахь удаагийн “Tony Award”-аас “Kinky Boots” киноны дүрээрээ “Шилдэг жүжигчин”-ий шагнал хүртсэнээс гадна 2014 онд "Kinky Boots"  цомгоороо Грэммийн шагнал хүртсэн байна. 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Өвөрмөц юмаа. Баяр хүргэе.
IP:103.57.92.183  2019-02-27 09:34:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.