Амиа алдсан шүүгчийн хоригдож байсан өрөөнд камер байрлуулсан байжээ

2019/02/25
Share |
Хүмүүс:
Амиа алдсан шүүгчийн хоригдож байсан өрөөнд камер байрлуулсан байжээ

Монгол Улсын Гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа амиа алдсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсан. Тэрээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан бөгөөд боомилогдсон байдалтай амиа алдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Харин түүнийг ийнхүү амиа алдах нөхцөл боломжийг бүрдүүлсэн ШШГЕГ-ын зүгээс ийн тайлбар хийлээ.

"Давхар болгон, өрөө болгон дээр хяналтын камер байрлуулсан байдаг. Нэг хяналт тавьж байгаа камерын оператор тухайн давхрынхаа бүх хорих өрөөнүүд дээр зэрэг хяналт тавьдаг. Үндсэндээ нэг дэлгэцэн дээр 20-30 хорих өрөөний камер дээр хяналт тавиад сууж байдаг. Хяналт тавьж байгаа албан хаагч, давхрын харуул ажлын байран дээрээ байх нь бол байсан байгаа юм. Камерын байршуулсан байршил үзэгдэх орчинд зуун хувь хяналт тавихад хязгаарлагдмал байдаг. 

Цагдан хоригдож буй этгээдийг хорих ангийн дотоод журман дээр өөрийнх нь өмсөж явсан гадуур болон дотуур хувцас, тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг байгаа. 

Сэтгэл санааны хувьд түүнийг хүлээж авахад ямар нэгэн өөрчлөлт байхгүй тайван байсан" хэмээн мэдэгдлээ.

Тус хэрэг гарах үед ээлжинд гарч байсан хүмүүсийг шалгах бөгөөд хэргийг шалгаж дууссаны дараа тус хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлнэ хэмээн ШШГЕГ-аас мэдээлээд байна.  Тус хэрэгт үнэхээр гадны нөлөө ороогүй юу? аль эсвэл зохион байгуулалттай гэмт хэрэг байв уу? Ямартаа ч Салхитын Мөнгөний ордтой холбоотой тус хэрэг тун ч ээдрээтэй болж хувирч байна. 

 

 

Image result for хуульч л.бямбаа

 


 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zzz Nugel nudee olnoo gj ene l bhdaa,shunal suwdag 2 soo bolson hun hend hamaatai.Uls ikh ornoo geh setgelgui shunaltai humuus gesgeelee amsaj bgn zgr,oshooch Sain shalgah heregtei?????
IP:103.26.193.84  2019-02-25 20:05:57
irgen eh ornoo hudaldsan humuus ooriinhoo amiig avtal ymar ih nugel uildsen boloo mongo gj iim huchtei ymuu yah gj uhehees hoish
IP:59.153.112.231  2019-02-26 00:34:09
Иргэн Жинхэнэ э эзэд нь энэ хүнийг золиос болгож байгаач юмуу естой ээдрээтэй эргэлзээтэй. 20 ”30 битгий хэл камерийн дэлгэцийг нэг хүн хараад нэг ууттай чихэр ч алдахгүй байхад бүхэл бүтэн хүн өөрийгөө боомилоод дүүжилж байхад харагдахгүй байна гэж байхуу бас эргэлзээтэй ...
IP:107.77.173.7  2019-02-26 02:42:06
novsh am neeh magadlaltai uchir amiig n barij dee. ene uls sonojee. bolomjtoi bol gadagsh garah n zov bolood baina.
IP:202.21.116.2  2019-02-26 16:16:45
Mgl Bitii shaabolomjtoi bol gadagsh yawna ch geh shig harin ch uls sehej bna ene bol tsewuun tsag bish harinch sain tsag aisui gem hiij Mongoloo hudaldsan muusain luiwarchid eelj daraalan barigdaj uiliin uree uuriin biyseer idleh tsag irj bgaa ehlel ni ene bulguuu
IP:66.181.160.43  2019-02-26 16:25:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.