ОСКАР 2019 | Шилдгүүдийг танилцуулья

2019/02/25
Share |
Хүмүүс:
ОСКАР 2019 | Шилдгүүдийг танилцуулья

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол өнөөдөр /2018.02.25/ АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт болж өндөрлөлөө. Улаан хивсний ёслол хоёр цаг гаруй үргэлжлэж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 09:00 цагаас эхлэв. 30 жилийн дараа дахин ямар ч хөтлөгчгүй зохион байгуулагдхаар болсон Оскарыг рок дуучин Адам Ламберт нээж үзүүлбэр үзүүлэв.

Энэ жил хамгийн олон буюу 10 номинацид "The Favourite", "Roma" кино нэр дэвшиж өрсөлдсөнөөрөө онцлог байв. "Green book" кино шилдгийн шилдгээр шалгарч,  Альфонсо Куарон "Шилдэг найруулагч" шагналыг хүртэв. Таамаглаж байснаар жүжигчин Рами Малек "Шилдэг жүжигчин" номинацийг өөрийн болгож чадлаа. "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгийн эзэд энэ удаад ч мөн "Оскар"-аас нэг их зөрсөнгүй.

91 дэх удаагийн Оскарын наадмын "Шилдэг гадаад хэл дээрх кино" номинацид энэ жил өрсөлдсөн кинонууд жигд сайн, үнэлгээ өндөртэй бүтээлүүд байлаа. Нийт зургаан олон улсын кино тус шагналд нэр дэвшсэнээс "Рома" бүтээл шагналыг хүртэв. Найруулагч Альфонсо Куаронд "Шилдэг найруулагч", "Шилдэг зураглаач", "Шилдэг гадаад хэл дээрх кино" гурван том шагналыг "Рома" бүтээл түүнд авчрав.

Сламын шашинтай, африк гаралтай жүжигчин Махершала Али "Оскар"-ын хоёр дахь шагналаа "Green book" киногоороо авч чадлаа. 2017 онд "Moonlight" киногоор мөн "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн жүжигчин болж байсан юм.

Наадмын бас нэгэн онцлох үйл явдал нь жүжигчин Брэдли Күүпер, дуучин Лэди Гага нарын үзүүлбэр байв. Тэд тайзан дээр "Shallow" дуугаа дуулав. "A Star is Born" киноны дуу дэлхий дахинаа олон сая хүний сэтгэл зүрхийг татаад буй. Эцэст нь "Shallow" шилдэг киноны дуу шагналыг хүртэж чадлаа.

 

2019 ОНЫ "ОСКАР"-ЫН ШИЛДГҮҮДТЭЙ ТАНИЛЦ 

 


 

"GREEN BOOK"

 

 

Шилдэг кино /Best Picture/

  • Black Panther
  •  BlacKkKlansman
  •  Bohemian Rhapsody
  •  The Favourite
  • WINNER: Green Book
  •  Roma
  •  A Star Is Born
  • Vice

 

Шилдэг эрэгтэй туслах дүр /Supporting Actor/

  •  WINNER: Mahershala Ali (Green Book)
  • Richard E. Grant (Can You Ever Forgive Me?)
  • Sam Elliott (A Star Is Born)
  • Sam Rockwell (Vice)
  • Adam Driver (BlacKkKlansman)

 

Шилдэг “эх” кино зохиол /Best Original Screenplay/

  • The Favourite
  • First Reformed
  • WINNER: Green Book
  • Roma
  • Vice

"ROMA"

 

Шилдэг найруулагч /Best Director/

  •  Spike Lee (BlacKkKlansman)
  •  Pawel Pawlikowski (Cold War)
  •  Yorgos Lanthimos (The Favourite)
  •  WINNER: Alfonso Cuaron (Roma)
  • Adam McKay (Vice)

 

Шилдэг гадаад хэл дээрх кино /Foreign Language Film/

  • Capernaum (Lebanon)
  • Cold War (Poland)
  • Never Look Away (Germany)
  • WINNER: Roma (Mexico)
  • Shoplifters (Japan)

 

Шилдэг зураглаач /Best Cinematography/

  • Cold War
  • The Favourite
  • Never Look Away
  • WINNER: Roma
  • A Star Is Born

"BOHEMIAN RHAPSODY"

 

 

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин /Best Actor/

  •  Christian Bale (Vice)
  •  WINNER: Rami Malek (Bohemian Rhapsody)
  •  Bradley Cooper (A Star Is Born)
  •  Willem Dafoe (At Eternity’s Gate)
  • Viggo Mortensen (Green Book)

 

Шилдэг эвлүүлэг /Film Editing/

  • BlacKkklansman
  • WINNER: Bohemian Rhapsody
  • The Favourite
  • Green Book
  • Vice

 

Шилдэг дууны найруулга /Sound Mixing/

  •  Black Panther
  • A Star Is Born
  • WINNER: Bohemian Rhapsody
  • Roma
  • First Man

 

Шилдэг дууны эвлүүлэг /Sound Editing/

  •  Black Panther
  • WINNER: Bohemian Rhapsody
  • First Man
  • A Quiet Place
  • Roma

"THE FAVOURITE"

 

 

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин /Best Actress/

  •  Yalitza Aparicio (Roma)
  •  Glenn Close (The Wife)
  •  WINNER: Olivia Colman (The Favourite)
  •  Lady Gaga (A Star Is Born)
  • Melissa McCarthy (Can You Ever Forgive Me?)

 

 IF BEALE STREET COULD TALK

 

 

Шилдэг эмэгтэй туслах дүр /Supporting Actress/

  • WINNER:Regina King (If Beale Street Could Talk)
  • Amy Adams (Vice)
  • Marina De Tavira (Roma)
  • Rachel Weisz (The Favourite)
  • Emma Stone (The Favourite)

BLACK PANTHER

 

 

Шилдэг хувцас /Best Costume Design/

  • The Ballad of Buster Scruggs
  • WINNER: Black Panther
  • Mary Poppins Returns
  • The Favourite
  • Mary Queen of Scots

 

Шилдэг дизайн /Production Design/

  • WINNER: Black Panther
  • The Favourite
  • First Man
  • Mary Poppins Returns
  • Roma

A STAR IS BORN

 

 

Шилдэг киноны дуу /Original Song/

  •  All the Stars (Black Panther)
  • I’ll Fight (RBG)
  • The Place Where Lost Things Go (Mary Poppins Returns)
  • WINNER: Shallow (A Star Is Born)
  • When a Cowboy Trades His Spurs for Wings (The Ballad of Buster Scruggs)

SPIDER MAN: INTO THE SPIDER-VERSE

 



Шилдэг анимэйшн кино /Animated Feature/

  • Incredibles 2
  • Isle of Dogs
  • Mirai
  • Ralph Breaks the Internet
  • WINNER: Spider-Man: Into the Spiderverse

Шилдэг баримтат кино /Best Documentary/

  • WINNER: Free Solo
  • Hale County This Morning This Evening
  • Minding the Gap
  • Of Fathers and Sons
  • RBG

Шилдэг “сэдэвлэсэн” кино зохиол /Adapted Screenplay/

  •  The Ballad of Buster Scruggs
  • WINNER: BlacKkKlansman
  • Can You Ever Forgive Me?
  • If Beale Street Could Talk
  • A Star Is Born




 




 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Антон Перезвоните мне пожалуйста по номеру 8 (900) 620-56-77 Антон.
IP:178.73.220.194  2019-06-01 17:26:01
Алексей Перезвоните мне пожалуйста по номеру 8(953)367-35-45 Антон.
IP:178.73.220.194  2019-06-12 00:43:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.