Тэмээгээр тахил өргөсөн бөөд хэрэг үүсгэжээ

2019/02/27
Share |
Хүмүүс:
Тэмээгээр тахил өргөсөн бөөд хэрэг үүсгэжээ

ОХУ-ын Ангарск хотноо Буриадын бөө нар тэмээгээр тэнгэрт өргөл барьж байгаа бичлэг тус улсын бөө мөргөлийн ертөнцийг талцуулаад байна. Өнгөрсөн сарын 27-нд болсон "Жэн тэнгэри яба” хэмээх тус тахил өргөх ёслолд зориулж 5 тэмээ нядласан бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэнэ.

"Манай Буриадад тэнгэр, бурханд барих хамгийн дээд өргөл бол тэмээ” гэж ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн Артур Цыбиков хэлсэн ч Буриадын бөө мөргөлийн "Тэнгэри” төв эрс эсэргүүцэж байна.

 

Тус төвөөс "Энэ зэрлэг явдал. Тэмээ бол буриадуудын хувьд ариун амьтан тул хэзээ ч тахил өргөдөггүй. Бичлэгээс харахад бөөгийн хувцас хэрэглэлтэй хүмүүс тахил өргөж байна. Гэхдээ тэд бол бөө биш. Тэд Буриадын ард түмний ёс заншлыг зөрчиж, нэр хүндийг нь гутааж байна” гэж мэдэгдээд Артур Цыбиковыг дэд тэргүүний ажлаас чөлөөлж 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.