Хүүхдийн тоглоомын талбай дахь газрын зөвшөөрлийг цуцалж байна

2008/06/21
Share |
Хүмүүс:
Хүүхдийн тоглоомын талбай дахь газрын зөвшөөрлийг цуцалж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт нийтийн эзэмшлийн орон сууцны газар, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд газар авсан иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах захирамж гаргажээ. Захирамжид зааснаар одоогоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны орон сууцны I байрны хүүхдийн тоглоомын талбайд Ойрад импекс ХХК, Идеал ХХК-нд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгосныг хүчингүй болгосон байна. Мөн нийслэлийн Баянгол дүүрэг дэх “Өгөөмөр” СӨХ-ны байрны зүүн хойд талд байрлах нийтийн эдэлбэр газарт Халиун толгой ХХК-д үйлчилгээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгосныг цуцалжээ. Цаашид дээрх арга хэмжээ үргэлжлэх бөгөөд холбогдох дүүргийн Засаг дарга, харьяа газрын албадын дарга нар үүнд хяналт тавьж ажиллах юм байна. Нэг зүйлийг онцолход Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор СӨХ-д нь орчин тойрныхоо газрыг эзэмших эрх зүйн орчин бүрджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.